СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-03

Үе үеийн Засгийн газрын ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮД

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш буюу 1911 оноос хойш 28 Ерөнхий сайдын нүүр үзжээ. 1990 оны нийгмийн өөрчлөлт, шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш нийт 16 Ерөнхий сайд ажилласан түүхтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021-11-02/ Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан нь олны анхаарал татсан үйл явдлуулын нэг нь байлаа. Энэхүү уулзалтад арав нь хүрэлцэн иржээ. Дөрвөн Ерөнхий сайд асан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж амжсангүй бол хоёр нь бурхны оронд оджээ. 

Үе үеийн Ерөнхий сайдууд /ялангуяа сүүлийн үеийн/ Засгийн газрын тэргүүний эрхийг авмагцаа өмнөх Ерөнхий сайдуудтай биечлэн уулзаж улс орны хэтийн төлвийг ярилцдаг уламжлал тогтсон. Гэхдээ энэ удаагийн уулзалт арай онцлог. Цар тахлын үеийн хамгийн хүнд Засгийн газрыг тэргүүлж байгаагийн хувьд Л.Оюун-Эрдэнэ улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож, туршлага мэдлэгээ албан ёсоор хуваалцах үүрэг бүхий "Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл" байгуулж байгаа ажээ. 

"Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл"-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлах бөгөөд дэд даргаар нь Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажиллана.

Энэ удаад үе үеийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг товчлон онцольё.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн Засгийн газрын үед: Төвлөрсөн төлөвлөгөөт систем нуран унасан хүнд хэцүү цаг үе таарсан ч газар тариалан, мал аж ахуйн салбарыг хоршин ажиллуулах чухал шийдвэрийг гаргасны зэрэгцээ шинжлэх ухааныг ХАА-н үйлдвэрлэлтэй нягт холбон ажиллах эхлэлийг тавьж өгсөн. Мөн энэ Засгийн газрын үед хувийн хэвшил хөгжин цэцэглэх эхлэл жинхэнэ утгаараа тавигдаж, төр засгийн бодлого ч энэ чиглэлээр чухал шийдвэрүүд гаргаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед: Авилга хээл хахуультай тэмцэхийн тулд "Авлига, ядууралтай дайн зарлаж" буйгаа онцолсон. Мөн Монгол улсын нээлттэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлсэн ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа үргэлжлүүлж, гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж буйгаа дэлхий нийтэд албан ёсоор зарласан он цагууд түүнд хамаарна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаярын Засгийн газрын үед: ОХУ-д төлөх их өрийг тэглэж, Мянганы зам замьж, 21 аймгийг эрчим хүчээр хангахаас гадна нийгмийн дунд болон доод давхрагыг дэмжих /МАХН-ын зүүн төвийн үзэл баримтлалын дагуу/ олон чухал шийдвэр гаргаж байжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхболдын Засгийн газрын үед: Н.Энхбаярын засгийн газрын үед эхлүүлсэн хөдөө орон нутгийг дэд бүтцээр хөгжүүлэх бүтээн байгуулалтууд эрчимжсэн. Хот руу нүүдэллэх их нүүдлийг зогсоохын тулд төвлөрөлийг сааруулах чиглэлээр олон чухал шийдвэрийг гаргасан. Цалингийн доод хэмжээг огцом нэмэгдүүлсэн, улс төрийн тогвтортой байдлыг хангасан олон анхаарал татсан шийдвэр гаргаж байжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын Засгийн газрын үед: "Таван төгөлдөршил" уриатай түүний Засгийн газар Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр олон арван зохицуулалт хийсний хамгийн алдартай нь "Атрын 3 дахь аян" байсан. Мөн Оюу толгойн гэрээг эхлүүлсэн, Тавантолгойн орд газрын хувийн эзэмшлийг төрд буцаан авсан нь энэ Засгийн газрын онцлох ажлын нэг мөн.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын Засгийн газрын үед: С.Баярын Засгийн газрын үед эхлүүлсэн Оюутолгойн гэрээний үр шимээр анх удаа Монгол Улсын эдийн засаг 17 хувьд хүрч тэлсэн азтай үеийн Засгийн газрын тэргүүн. Энэ үед гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэх боломжийг Засгийн газраас хангасны үрээр хоёрдогч том уул уурхай буюу Тавантолгойн орд газар эдийн засгийн эргэлтэд орсон. Боловсролын салбарыг дэмжиж мэргэжилтэй боловсон хүчнээр тасарсан байсан манай улсын боловсон хүчнийг энэ салбарын ажилчдаар хангах гол эхлэл тавигдсан. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед: Төрийн албан хаагчдын хүнд суртлыг багасгах, иргэдэд ээлтэй төр байгуулах олон шийдвэр гаргасан. "Нүүрс" хөтөлбөр хэрэгжүүлсэн, нэг сая гаруй хүн амтай нийслэл хотын стандартыг өөрчлөх шийдвэрүүд энэ засгийн газрын үед гарсан. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед: Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын эдлэх эрх ямбыг бууруулж, дэд дарга нарын орон тоог цөөлж, Монгол Улсад анх удаа АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Түүний Засгийн газрын хамгийн алдартай шийдвэр нь Дубайн гэрээг байгуулсан явдал. Алдаа оноог түүх шүүх биз ээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед: 2012-2016 оны эдийн засгийн их уналт -1,2 хувьд хүрч байсныг огцом сэргээж 5,3 хувьд хүргэсэн нь эдийн засагч Ерөнхий сайдын гавьяа. Тэрбээр засагласан жилүүддээ "Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, нийгмийн халамжийн чиглэлээр олон чухал шийдвэр гаргасан нь өнөө ч үр дүнгээ өгсөөр буй. Тухайлбал, Ахмад настнуудад "Насны хишиг" олгох хуулийг санаачлан хэрэгжүүлсэн, "Цалинтай ээж", "Элэг бүтэн Монгол", "21:100" гэх мэт томоохон Үндэсний хөтөлбөрүүд, Улаанбаатар-Налайх чиглэлийн хоёр урсгалтай автозам, Дархан-Улаанбаатарын автозамуудыг шинэчлэн барих ажлын төсөв санхүүжилтийг олон улсаас босгосон. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдвэрүүд энэ Засгийн газрын үед эхэлж, шөнийн цахилгааны тарифыг тэглэж, бага оврын зуухуудыг буулган төвлөрсөн системд холбох ажил, насжилттай автомашинуудын татварыг нэмэх зэргээр хотын утааг бууруулах гол ажлыг эхлүүлж, дагалдах бусад ажлын эхлэлийг тавьж өгсөн. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед: "Ковид-19" цар тахлын эхэн үеийн он цаг энэ Засгийн газрын үед хамаарна. Иргэддээ хандсан долоон төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт, "Монголын цахилгаан холбоо" компанийн хувьцааг худалдаж авах шийдвэр, "Чингис бонд"-ын өрийг төлсөн, Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг эхлүүлсэн, Засгийн газрын өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байсныг 60 хувь болгож бууруулсан, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн, Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн,  зэрэг нийгмийн халамжийн олон чухал шийдвэрийг үргэлжлүүлсэн. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл С ангиллаас В рүү шилжсэн нь энэ Засгийн газрын үеийн шийдвэр. 

Энэ бүхнээс харвал үе үеийн Засгийн газар бүр өөрсдийн цаг хугацаандаа тухайн нийгэм цаг үеийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийг зорин ажиллаж байсан түүхийн хуудаснаа үлджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

элбэг
2 жилийн өмнө
202.21.113.82

Авилга ядууралтай дайн зарласан хүн өөрөө авилгын дээд хэмжээ, өөрөө луйврын дээд рекорд тогтоогоод арилсан, хүн амины хэрэг луйврын хэрэг дээрмийн хэрэг бузрын хэрэг гээд хийгээгүй хэрэг байхгүй элбэгдорж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.