СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Шүгэл үлээгчийн тухай хуулиар шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, шударга бус өрсөлдөөний тухай мэдээллийг зохицуулна. 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, нууцлалыг хамгаалах цаашлаад хүний амь насыг энэ хуулиар зохицуулж байгаа. Цаашлаад хүрээлэн байгаа орчинд хор, хохирол учруулж байгаа тухай, хэрэглэгчийн тухай эрх ашгийг зөрчиж байгаа тухай мэдээлэл гаргагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай нэг онцлог нь шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашгийн эсрэг мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулахаар хуульчилж өгсөн.

" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.