СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Афганистанд гадаад валют хэрэглэхийг хоригложээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Талибанчууд Афганистаны иргэдийг аливаа гадаад валют хэрэглэхийг хоригложээ. Энэхүү алхам нь аль хэдийн сүйрлийн ирмэг дээр байгаа тус улсын эдийн засгийг улам бүр доройтуулж болзошгүй байгаа юм.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид энэ талаар "Улс орны эдийн засгийн байдал, үндэсний ашиг сонирхлын улмаас бүх афган иргэн худалдаа хийхдээ Афганистаны мөнгөн тэмдэгтийг ашиглахыг шаардлагатай боллоо. Афганистаны Лалын Эмират Улсын зүгээс иргэд, худалдаачид болон бизнес эрхлэгчдийг бүх гүйлгээгээ Афганистаны мөнгөн тэмдэгтээр хийж, гадаад валют ашиглахаас татгалзахыг тушааж байна. Энэ тушаалыг зөрчсөн хэн бүхэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэж мэдэгдсэн байна.

Гэвч Талибаны зэвсэгт бүлэг тус улсын төрийн эрхийг гартаа авснаас хойш олон улсын санхүүгийн дэмжлэгүүд тасарч, эдийн засаг нь хүндэрч эхэлсэн. Одоогийн байдлаар АНУ-ын Холбооны нөөцийн сан болон Европ дахь төв банкнууд Афганистаны хилийн чанад дахь олон тэрбум ам.долларын хөрөнгийг царцаагаад байгаа юм.

Энэхүү улс төрийн мөргөлдөөн, коронавирусийн цар тахал болон ган гачгийн улмаас олон сая афган иргэн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байгааг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс анхааруулаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.