СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын эрх баригчид хүнс, бараагаа нөөцлөхийг сануулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-д цаг агаарын таагүй байдал, эрчим хүчний хомстол, коронавирусийн хөл хорио зэрэг урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүссэн тул айл өрхүүдийг хоол хүнс, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ нөөцлөхийг эрх баригчид сануулжээ. .

Даваа гарагт тус улсын Худалдааны яамнаас тос, тахиа, хүнсний ногоо болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ нөөцөлж, өдөр тутмын амьдрал, онцгой байдлын хэрэгцээгээ хангахыг даалгажээ. Мөн орон нутгийн эрх баригчдад хандан энэ өвлөөс ирэх хавар хүртэл нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлсэн байхыг уриалсан байна.

Хятадын нутагт үер бууснаар нүүрсний олборлолт тасалдсанаас гадна ургацын талбайг сүйтгэснээс хүнсний ногооны үнэ огцом өсчээ. .

Weibo цахим сүлжээнд нэгэн иргэний бичсэнээр коронавирус тархах үед ч Засгийн газраас биднийг хүнс, бараагаа нөөцлөхийг зөвлөж байгаагүй тул энэ удаад үнэхээр ноцтой байдал үүссэн бололтой гэжээ. Нөгөө талаар коронавирусээс болж дахин хөл хорихын өмнөх бэлтгэл ажил байж болзошгүй хэмээн иргэдийн дунд цуу яриа гарсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
72.213.1.189

Манай иргэд ч гэсэн дотоодоо төмс байцаа лууван сонгин саримс гурил 9 ын тос хадаглахд хятадаас орж ирэх ногоо гэсэн дор өөрийн юм дээр шүү хувь хүн гэртээ. Хадаглаж хайрлаж гамтай хэрэглээд хавартай залгах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.