СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадад дунд сургуулийг тусгаарлаж, эцэг эхчүүд шөнөжин хүүхдүүдээ хүлээжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын дунд сургуулийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн байна. Сургуулийн ажилтнаас Ковид илэрсний дараа сургуулийг бүхэлд нь битүүмжлэн тусгаарлажээ.

Тус сургуульд сурдаг сурагчдын эцэг эхчүүд гадаа цуглаж, сэтгэл түгшин шөнө дунд хүртэл мэдээ хүлээсэн байна. Хүүхдүүдийг коронавирусийн эсрэг шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний дүн гарах хүртэл тэднийг тусгаарлажээ.

ВВС агентлагийн мэдээлснээр сургуульд түгжигдсэн хүүхдүүд 7-12 насны сурагчид байсан байна. . Мөн хүүхдүүд хонох шаардлагатай болсон тул хувцас хунарыг нь авчрахыг хүссэн байна.

Орон нутгийн зарим эх сурвалжийн мэдээлснээр тус сургуулийн 35 сурагч үрглэлжлүүлэн тусгаарлагдахаар болжээ. Сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон ба багш сурагчид, албаны ажилтнуудын нэгийг ч үлдээлгүй шинжилгээ авсан байна.

Ковид-19 тархсан хоёр жил орчмын хугацаанд Хятад Ковидгүй улс болохыг зорьж, хатуу чанга хөл хорионы дэглэм, бүх нийтийг шинжилгээнд хамруулах бодлогыг баримталсаар ирсэн. Австрали, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсууд эхэндээ Хятадтай ижил бодлого баримталсан ч эцэст нь коронавирусийг орон нутгийн шинжтэй өвчлөл гэсэн ойлголттойгоор нийгэм, эдийн засгийн бодлогоо тодорхойлох болсон юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.103

Сүртэй гарууд вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.