СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгорын удирдлагуудын хахууль авсан, эсэхийг тогтоож чадсангүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Гэвч шүүгдэгчдийн гэм буруутай, эсэхийг эцэслэн тогтоож чадсангүй.

Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2019 оноос хойш шалгаад “Эко грийн ланд” ХХК-ийн байдаг. Уг хэрэгт нь Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Ихбаяр, дээрх компанийн захирал З.Эвлэгсайхан нарыг холбогдуулан шалгасан. Түүнчлэн Ц.Отгонбаяр, Г.Батжаргал нартай холбоотой өөр үйлдлүүдэд нэгэн алтны уурхайн эзэн С.Мөнхболд, Д.Сайнбилэг нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Эдгээр үйлдлийг нь хэлэлцээд шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, зайлшгүй нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзээд прокурорын хяналтад буцааснаар дээрх зургаан хүний гэм буруутай, эсэхийг тогтоож чадсангүй.

Ц.Отгонбаяр, Г.Батжаргал нарыг АТГ-т шалгасан үйлдэл нэг бус. Тэднийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд эрх мэдлээ урвуулж ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэмээн буруутган шалгасан билээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
139.5.217.185

Хахууль

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.