СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдийн хоол, хүнсийг хахууль болгож харсан Б.Наранчулуун нарыг ялаас чөлөөллөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байсан Б.Наранчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд гэм буруутай гэж дүгнэлээ. Гэвч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн байна.

Б.Наранчулууныг менежер Б.Хулангийн хамт 2016 оноос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд цэцэрлэгийн жаалуудын хоол, хүнсний хөрөнгөөс хумсалсан хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өмнө нь нэг бус удаа шүүхэд шилжүүлж байсан ч шүүхээс хэргийг буцаасаар нэлээд хугацаа өнгөрсөн юм.

“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, менежер Б.Хулан нарыг албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулж, бусдаас хээл хахууль авсан хэмээн анх шалгасан билээ. Улмаар Б.Наранчулуун, Б.Хулан нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан”, 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан”, аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтан болох Ц.Долгормаа, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан нарт бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Уг нь энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны .  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.