СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кабул дахь цэргийн эмнэлэгт халдлага үйлджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Афганистаны нийслэл Кабул хотын цэргийн эмнэлэгт халдлага гарч, 20 гаруй хүн алагдаж, багадаа 16 хүн шархаджээ. Уг халдлагын үеэр хэт даврагсад тэсрэх бөмбөг дэлбэлж, галт зэвсгээр гал нээсэн байна.

Кабулын 400 ортой Сардар Дауд Хан эмнэлэгт хүчтэй хоёр ч том дэлбэрэлт болжээ. Мөн галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдүүд эмнэлэгт дайран орсон байна. Уг халдлагыг Исламын улс бүлгийн салбар IS-K хэт даврагсдын бүлэг үйлдсэн гэдгээ мэдэгджээ.

Талибаны төлөөлөгч Билал Карими . Талибаны тал нисдэг тэргээр эмнэлгийн гадаа дайчдаа буулгаж, халдлагыг зогсоосон гэжээ.

Талибан наймдугаар сард Афганистаны төрийн эрхийг гартаа авснаас хойш IS-K бүлэг анхны томоохон халдлагаа үйлдэж байна. Уг бүлэг наймдугаар сард Кабулын олон улсын нисэх буудалд халдлага үйлдэж, АНУ-ын 13 цэрэг, Афганистаны 150 гаруй иргэний аминд хүрсэн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.