Бүгд Найрамдах Чех улсын хойд хэсэгт орших Жестед ууланд хүрэх дүүжин тэрэг бэхэлгээнээсээ салж, газарт унасны улмаас нэг хүн нас баржээ.
Өнгөрөгч ням гарагт болсон энэхүү ослын хохирогч нь уулын хөтөч байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр осолдсон бүхээгт байсан цорын ганц зорчигч бөгөөд эсрэг чиглэлд нь явж байсан бүхээг доторх 14 хүнийг гал сөнөөгчид аварчээ.
Либерец хотын ойролцоох 1,012 метрийн өндөртэй Жестед уул нь аялал жуулчлалын алдартай бүс бөгөөд тус ууланд хүрэх хоёр дүүжин тэргийг мэргэжлийн ажилтан гараар удирддаг аж. Эдгээр дүүжин тэргээр өнгөрсөн жил 210 мянга гаруй хүн зорчсон гэж орон нутгийн "Lidove Noviny" сонинд бичсэн байна.
Албаныхан одоо уг ослын шалтгааныг шалгаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай нэгэн эргүү нь үүниыг хотод хиынэ гэж баахан донгосож байгаад дэвшиж зайлсан нь сайн хэрэг.Гүүрээ ч дуусгаж чадахгүй байж бас шаадаг гар шүү.
Evropiin iim hugjiltei ulsad iim um tohioldoj bhad manaid hiivel Samarsaihan ovoo hediig unagana daa?! Tegeed yamar hariutslaga huleene gej bh bish!!? Yaduu ard tumnii l ami nasaar naadana bhdaa?!