СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-11-02

Бичлэг: Татан авсан эмийг нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй зарахыг үүрэг болгов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгөв.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.  БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тянь жин болон бусад зарим боомтод ачаа саатсаны улмаас эм, эмнэлгийн хэрэгсэл хомстох эрсдэл үүсэв. Тус уулзалтаар ойрын хугацаанд хомстолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах ажлын хэсэг ажиллаж байгаа.  Бионг 767 онгоцны хувьд 39 мянган тонн ачаа багтдаг байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийсэн компаниудын бараа, таваарыг татна. Нэн шаардлагатай болон тасалдал үүссэн байгаа эм тариануудыг татна.

Компаниудын бараа таваарын таталтыг улсаас зохицуулалт хийж байгаа тул та бүхэн нэг ч төгрөгийн нэмэгдэлтэй зарахгүй. Ийм шаардлага тавина. Өмнө нь зарагдаж байсан үнээ нэмсэн тохиолдолд тухайн байгууллагын лицензтэй ярина.

Тяньжин дээр эм, эмнэлгийн хэрэгслийн 39 чингэлэг гацсан байгаа. Энэ сард манай улс тус боомтоос 210 вагоныг татахаар болсон. Энэ дотор 39 чингэлэг бүгдээрээ багтаж байгаа. Цаашдаа нөхцөл байдал ямар байхыг мэдэхгүй. Хил хэр удаан хугацаанд хаагдахыг таашгүй. Цаашид шаардлагатай бол онгоц хөөргөнө.

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням: Манай нийт эмийн 49-50 хувь нь импортоор орж ирж байгаа. Түүхий эдийн 90 хувийг Хятадаас авч байна. Сав баглоо боодлоо 100 хувь Хятадаас авдаг.

Энэ оны зургаадугаар сараас эхлээд натри хлорид-100 борлуулалт 2.5 дахин ихэссэн. Энэ хэмжээгээр үйлдвэрлэлийн тоо нэмэгдэж, сард 950 мянгаар үйлдвэрлэж байна. Уут захиалах, түүхий эдийн үнэ захиалга бүрд байнга нэмэгдэж байгаа. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.