ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны арваннэгдүгээр сарын 2-ний байдлаар хүргэлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1021 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 690 нь нийслэлд, 331 нь орон нутагт бүртгэгджээ.
Хоногт 10 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1682 болсон байна. Нас барсан иргэдийн дөрөв нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байсан бөгөөд 41-60 насны дөрөв, 61-80 насны дөрөв, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 15563 байгаа бол гэрийн хяналтад 44375 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 7198 нь хөнгөн, 6219 нь хүндэвтэр, 1845 нь хүнд, 301 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 3532 хүүхэд, 904 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.