Нигерийн Лагос хотын өндөр зэрэглэлийн бүсэд баригдаж байсан 21 давхар орон сууцны барилга нурсны улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй алга болоод байна.
Албаныхан барилга нурснаас хойш гурван цагийн дараа аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд эрх баригчид уг эмгэнэлт явдалд шуурхай хариу арга хэмжээ авч чадаагүй гэж гэрчүүд мэдүүлжээ. Лагос хотын захирагчийн орлогч Обафеми Хамзатыг ослын газарт ирэхэд бухимдсан олон нийт түүнийг угтан авсан байна.
Уг барилга дээр ажиллаж байсан Эрик Теттегийн тооцоолсноор ослын үеэр барилга дотор 100 гаруй хүн байсан аж. Барилгын ажилтнуудын хэлснээр тус барилга нь хоёр жилийн турш баригдаж байсан бөгөөд юунаас болж нурсан нь тодорхойгүй байгаа юм.
Лагос хотод барилгын дүрэм журмын хэрэгжилт сул байдаг тул ийм төрлийн осол гарах нь түгээмэл байдаг гэнэ.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.