СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-05

Сайжруулсан шахмал түлшний цэгийг энэ долоо хоногт 450 болгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нийслэлийн гэр хороололд сайжруулсан шахмал түлшний 128 цэг ажиллаж байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд 153 цэг шинээр байгуулж 281 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна.

Цаашид ч шахмал түлш худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлж энэ долоо хоногтоо багтаан 450 болгоно гэж Таван толгой түлш ХХК-аас мэдэгджээ.

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд энэ жил 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор бага байгаа юм. Энэ нь “баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүс рүү нүүлгэнэ” гэж хавар эрт үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.