СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаг агаарын эрс тэс үйл явдлууд "хэвийн үзэгдэл" болсон гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Халууны давлагаа болон аюултай хэмжээний үер зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь одоо шинэ хэвийн үзэгдэл болсон гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдэгджээ.

2021 оны Уур амьсгалын төлөв байдлын тайланд "бидний нүдний өмнө өөрчлөгдөж буй" дэлхий ертөнцийг онцлон тэмдэглэсэн байна. Тодруулбал, сүүлийн 20 жилийн

Мөн агаар мандал дахь хүлэмжийн хий дээд хэмжээндээ хүрсэн тул сүүлийн долоон жил нь түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсан гэж судалгаагаар тогтоогджээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын профессор Петтери Таалас энэ талаар "Цаг агаарын эрс тэс үйл явдлууд одоо хэвийн үзэгдэл болсон. Эдгээрийн зарим нь хүнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн ул мөрийг агуулсан гэдгийг батлах шинжлэх ухааны нотолгоо улам бүр нэмэгдсээр байна" хэмээсэн байна.

Тэрээр энэ жил дэлхий даяар тохиолдсон зарим онцгой үйл явдлыг онцолсон юм. Жишээлбэл:

  • Канад, АНУ-ын зэргэлдээх хэсгүүдэд хэт халалт тохиосны улмаас Бритиш Колумбийн нэгэн тосгонд агаарын температур бараг 50 хэмд хүрчээ
  • АНУ-ын баруун өмнөд хэсгийн хэт халалтын үеэр Калифорни мужийн Үхлийн хөндийд агаарын температур 54.4 хэмд хүрчээ
  • Европын зарим хэсэг их хэмжээний үерийн гамшигт өртөж, олон арван хүн амь насаа алдан, олон тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан
  • Өмнөд Америкийн субтропикт хоёр дахь жилдээ дараалан ган гачиг болж, голын сав газрын урсгалыг бууруулан, хөдөө аж ахуй, тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.