СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжим тоглосон хуримын зочдыг буудаж хороожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Афганистан улсад Талибаны зэвсэгт бүлгийн гишүүд хуримын зочдыг буудаж хороосон хэрэг гарчээ. Талибаны төлөөлөгч Забихуллах Мужахидын хэлснээр гурван этгээд зочид руу гал нээхээсээ өмнө өөрсдийгөө Талибаны гишүүд хэмээн зарласан гэжээ. .

Хуримын хүлээн авах хэсэгт хөгжим тоглож байсан зочдыг зэвсэгт этгээдүүд хөгжим тоглохоо боль хэмээн шаардсан байна. Татгалзсан иргэд рүү гал нээжээ. Орон нутгийн зарим хэвлэлийн мэдээлснээр Талибаны бүлгийн гишүүдийн нээсэн галд хоёр хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж шархадсан байна.

Талибаны төлөөлөгч “хөгжим тоглохоо больсонгүй гэж хэн нэгнийг буудах эрх мэдэл Исламын Эмиратын хэнд ч байхгүй” гэдгийг тодорхой сануулжээ. Хэдий тийм боловч хуримын ёслол, олон нийтийн арга хэмжээнд дуу хөгжим тоглохыг талибчууд төдийлөн сайшаадаггүй байна.

Өнгөрсөн наймдугаар сард Афганистаны нийтийн дуучин Фавад Андарабиг гэрээс нь авч яван Талибаны зэвсэгт бүлгийн гишүүд амь насыг нь хороосон явдал гарчээ. Мөн хөгжимчдийг хөгжмөө тоглохгүй байхыг шаардсан явдал хэд хэдэн удаа гарсан тухай эх сурвалжид дурдсан байна.  

Талибанчууд 1996-2001 оны хооронд Афганистаны төрийн эрхийг барьж байхдаа исламын шашинд хамааралгүй бусад төрлийн дуу хөгжим тоглохыг хориглож байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö
3 жилийн өмнө
91.5.97.224

umhii laliin shashintanguud

harangui
3 жилийн өмнө
202.21.124.134

Muslims are scums of the world

зочин
3 жилийн өмнө
103.57.93.245

Ёстой гуниг юмаа сдаа муусайн талибан нарыг хүйс тэмтрэх юмсан

Zochin
3 жилийн өмнө
139.5.217.185

Лалын лаллрууд

Нар
3 жилийн өмнө
202.179.25.81

Хэзээ ч засрахгүй нөхдүүд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.