СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-01

Э.Анандын ээж: Хүү маань бүрэн эмчлэгдээгүй, дахиад хоёр удаагийн хими эмчилгээний зардал мөнгө хэрэгтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зориод чамгүй хугацаа өнгөрөөд байна. Хүү багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Харамсалтай нь БНСУ дахь эмнэлэгт үзүүлсний дараа цусны хорт хавдартай болох нь тогтоогдож, эмчилгээ хийлгэж буй. Гэвч өчигдрөөс Э.Ананд хүүг эдгэрсэн гэх ташаа мэдээлэл цахим ертөнцөд гарсан. Ингээд Э.Анандын ээж Ц.Даваатай хүүгийнх нь биеийн байдал, эмчилгээний үр дүнгийн талаар утсаар холбогдон ярилцлаа.

-Цахим хэрэгслээр Э.Ананд хүүг бүрэн эдгэрсэн гэх мэдээлэл явах боллоо. Гэвч та өөрийн цахим хаягтаа бүрэн эдгээгүй дахиад ч эмчилгээ хийлгэж байгаа гэсэн байна. Эмчилгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Дөрөв дэх хими эмчилгээ дуусаж, долоо хоног завсарлаад өчигдөр эмнэлэгтээ буцаж хэвтсэн.. Үүний дараа дахиж, шинжилгээ аваад үүдэл эс суулгах шаардлагатай эсвэл хавдрын эс маань хими эмчилгээндээ дарагдсан эсэхийг зургаан удаагийн хими эмчилгээний дараа тодорхой болно. Хүмүүсийн яриад байгаа нурууны хавдар бол эхний хими эмчилгээ дуусаад MRI хийсэн. Монголд харуулсан МRI-тай харьцуулж харсан. Ингээд энэ эмчилгээ цусандаа ч нуруундаа ч хими эмчилгээ тохирч байгаа учраас эмч нар нуруунд хагалгаа хийх шаардлага гарахгүй юм байна. Зургаан хими эмчилгээний дараа нурууны хавдар нь устчих учраас үүдэл эсийн хагалгаанд орно нь гэж санаа зовох шаардлагагүй шүү гэж тухайн үед хэлж байсан.

-Тэгэхээр хими эмчилгээ үр дүнтэй байгааг илтгэсэн ч дахин хоёр удаагийн эмчилгээ үлдэж байгаа юм байна тэй. Тэгэхээр хандивын үйл ажиллагаа ч зогсоогүй биз дээ?

-Тийм ээ. Нэг хими эмчилгээ нэг сар болдог. Өнөөдрийн эхэлсэн хими 12 сарын эхээр дуусна. Дунд нь 7-10 хоног завсарлана. Тэгээд үлдсэн зургаа дахь хими эмчилгээндээ орно. .

-Өнөөдрийн байдлаар нийт хандивын дансанд хэдэн төгрөг цугларласан бэ. Цаашид хими эмчилгээний зардал хэдэн төгрөг болох бол?

-Дөрвөн удаагийн хими эмчилгээний дундуур нэг удаагийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн. 200 гаруй сая вон буюу монгол мөнгөөр 400 гаруй сая төгрөг болсон.

Монголд оношоо буруу тодорхойлсон зэрэг гээд зардал мөнгөө буруу тооцож ирсэн. Нийт хандивын дансанд 390-ээд сая төгрөг цугларсан энэ маань зарцуулагдаад дуусаж байна.

Зургаан хими эмчилгээний дараа хавдрын эс маань үлдсэн байвал дараагийн арга хэмжээ бол үүдэл эс шилжүүлэн суулгана. Хүүхэд өөр өөртөө донор болбол хамаагүй хямд. Өөрөө донор болж чадахгүй бол 100 сая вон шаардлагатай.

. Ямар дасгал, хэдэн минут орсноос хамаараад үнэ өртөг нь өөр байна. Солонгос талын эмнэлгээс бид хоёрт эмчилгээ дууслаа гэхэд бүх эмчилгээний зардлаа төлж барагдуулсан байгаарай гэсэн. Ингэснээр эмчилгээний хооронд бага, багаар мөнгөө байршуулах боломж олгож байгаа.

-Тэгэхээр тав, зургаа дэх хими эмчилгээний зардал та бүхэнд цуглараагүй гэж ойлгож болох уу?

-Цуглаагүй. Одоо ч гэсэн хандивын аян маань үргэлжилж байгаа. Эхний хоёр хими маш өндөр зардалтай гарсан.. Тэгж байтал гурав дахь хими 36 сая вон дөрөв дэх 30 сая вон болсон. Эхний хоёр хими хамгийн чухал эмчилгээ байсан. Хавдрын эсийг үгүй болгох байсан учраас өндөр дүнтэй байсан. Үлдсэн хими эмчилгээ бол дахиж хавдрын эсийг сэргээхгүй эмчилгээ гэж ойлгож болно.

Тэгэхээр одоо хими эмчилгээ, нөхөн сэргээх гээд 100 сая төгрөг бол нэн зайлшгүй хэрэгтэй байгаа гэсэн үг. Хүүгийн маань биеийн байдал сайжирч байгаа хоол ундандаа орсон.

Хандив олохоор хэд хэдэн сан руу холбогдож байна. Германы сангууд байдаг юм байна. Даанч өнгөрсөн жилүүдэд хүүхдийн хандивын мөнгийг хувьдаа ашигласан гээд тухайн сангаас манай улсыг хар жагсаалтад оруулсан байсан. Тус сангаас энэ онд манай улсад хандив тусламж өгөхгүй гэсэн.

Монголынхоо ард иргэдэд чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. .

-Солонгост та хоёртой хамт байгаа ахын тань виз дууссан гэсэн?

-Анх ахтайгаа хамт гурвуулаа виз мэдүүлсэн. Нэг өвчтөнд нэг асран хамгаалагч гэсэн хуулийн дагуу ахын виз гараагүй. Хоёр сарын хугацаанд бид хоёр эмчилгээтэй байсан тул эмнэлгээс гараагүй. Ингээд 70 хоногийн дараа дахин нэг асран хамгаалагч хэрэгтэй байна гэсэн бичгийг эмнэлгээсээ авч ахын виз 90 хоногийн хугацаатай гарсан. Визийн хугацаа дуусаж, дахин сунгах боломжгүй гэсэн. Ингээд энэ сарын 10-нд нутаг буцна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
49.197.44.210

Tashaa medeelel jigshig!!! Harin ch amnii bilgees ashdiin bileg gedeg bish bilu? Naad mongoo zeel avaad huugee emchluuleech, albatai ym shig bi anhnaasaa helsen 5,6 udaa himi emchilgeend orno ntrr. Ugaasaa tsusnii ovchin dood tal n 2 jil uigagui emnelegeer yvj bj edgedeg ym bnlee

Зочин
3 жилийн өмнө
192.82.67.89

tegeed yahiin harsaar bgaad uhuuleh yum uu. eej hun bolhoos ni avaad bolohgui hurtel ni yavna shde. yuch bolson bailaa daraa ni yadaj setgel amar bna biz de. hachin yum tarij bhiin

Зочин
3 жилийн өмнө
192.82.67.89

chamaig helsen geed huuhdee emchluulehgui bhuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.