Американ Эйрлайнс цаг агаарын таагүй байдал болоод ажиллах хүчний хомстолоос шалтгаалж ням гарагт 634 нислэгээ цуцалжээ. Энэ нь хоногт хийж гүйцэтгэх ёстой нийт нислэгийн 12 хувь юм.
Цаг агаар муудах үзэгдэл болоод ажиллах хүчний хомстол өнгөрсөн долоо хоногт үргэлжилсэн. Баасан гарагаас хойш тус компани нийтдээ 1,500 нислэгээ цуцлаад байгаа юм.
Американ Эйрлайнсаас тайлбарлахдаа цаг агаар бүхэлдээ муудаж, хүчтэй салхин шуурга ихэссэнтэй зэрэгцээд нислэгийн багийнхан хэт шахуу цагийн хувиараар ажиллаж байна хэмээжээ.
Цар тахал гарсантай холбогдуулан агаарын тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Тус компани алдагдлаа багасгахын тулд ажилчдаа хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргах, шилжүүлэх зэрэг олон алхмыг хийжээ. Нислэг дахин сэргэхэд шинээр ажилчид авах, аль эсвэл хуучин ажилчдаа эргүүлэн дуудаж байгаа ч үйлчилгээ доголдох явдал байнга тохиолдох болжээ.
Шинжээчдийн зүгээс баяр наадмын улирал, тэр дундаа зул сарын баярын өмнө нислэгийн багийнхан эргэн ажилдаа орох нь нэмэгдэнэ гэж таамаглаж байсан. Тус компани даваа гараг гэхэд ажлаас нь чөлөөлсөн 1,800 үйлчлэгчийг эргүүлэн авчрах ба 12 дугаар сарын 1 гэхэд илүү олон хүн ажилд нэмж авахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.