“MAGIC BOX” буюу гайхамшигт хайрцаг хэмээн нэрлэгдсэн 40тн контейнерыг залуус засаж, тохижуулж номын сан болгожээ. Анх 40тн-ын зэвэрсэн контейнерийг гайхамшиг болгож алслагдсан сум, гэр хороололд боломжоос хол байгаа хүүхдүүдэд гэрэл асаах зорилгоор тус төслийн санааг залуус гаргажээ.
Эхний байгууламжаа дуусгаад өнөөдөр буюу 11 сарын 1-ний “Ѳгѳх ѳдѳр”-т зориулан “Сүхбаатарын талбай”-д байрлуулан олон нийтэд сурталчиллаа. “MAGIC BOX” нь гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнер байгууламж юм. Загвар болгон бүтээсэн “Magic Box”-оо тендер зарлан аль нэгэн хѳдѳѳгийн сумд байрлуулах зорилготой юм байна.
Сонирхсон аймаг сум, дүүргийн ирүүлсэн материалыг “Magic Box” багийн гишүүд хэлэлцээд сонгон шалгаруулах ба тендерт шалгарсан эхний сум, орон нутагт “Сүхбаатарын талбай” дээр байрлуулсан байгууламжаа үнэгүй бэлэглэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар шаардлага хангасан хоёр шалгаруулалтын материал ирсэн байна. Тус тѳслийг дэмжиж анхны контейнертэй танилцахын зэрэгцээ хүүхэд залууст хэрэгтэй ном, сурах бичгийг хандивлахыг уриалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.