СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-01

Тайширын усан цахилгаан станцын дэргэд 1 тэрбум м.куб ус бүхий хиймэл нуур үүсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Тайширын усан цахилгаан станц нь бүс нутгийг ногоон эрчим хүчээр хангаж, орчны экосистемд эергээр нөлөөлж байна

Тайширын усан цахилгаан станц нь 2008 оноос хойш Завхан болон Говь-Алтай аймгийн төв, зэргэлдээх 8 сумын айл өрхийг эрчим хүчээр хангаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 250 сая кВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэж, 140 сая төгрөгийн татаасын өртгийг хэмнэжээ.

Усан цахилгаан станцын дэргэд 1 тэрбум м.куб ус бүхий хиймэл нуур үүсэж, 100 гаруй км үргэлжлэх нуурын эрэг дагуу ойролцоох 4 сумын айл өрх уламжлалт мал аж ахуйгаа эрхлэж, бүс нутгийн агаарын чийгшил үлэмж нэмэгдсэн ажээ.

Манай орны нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дотроос усан цахилгаан станцыг хамгийн тохиромжтой гэж үздэг бөгөөд ойролцоох нутагт усалгаатай газар тариалан эрхлэх, аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, загас үржүүлгийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

Мөн Тайширын усан цахилгаан станцаас 9 дахин илүү суурьлагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс тэр чигтээ эрчим хүчний ногоон эх үүсвэрээр бүрэн хангагдах юм.

Энэ мэтчилэн байгалийн шавхагдашгүй нөөцөөр, хүн амын тасралтгүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлснээр хямд, найдвартай цахилгаанаар ард иргэдээ болон бизнес эрхлэгчдээ дэмжих бодит алхам болно.

Эх сурвалж: Улсын их хурлын ХМОНХХ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

enkhbaatar
3 жилийн өмнө
84.244.88.13

овоо доо

Зочин
3 жилийн өмнө
202.21.107.114

болж байна болж ..

Иргэн
3 жилийн өмнө
66.181.190.38

Дарга нар идчихгүй шиг төслөө хурдан эхлүүлбэл сайхан л байна..

Оюун
3 жилийн өмнө
202.126.90.74

Усан цахилгаан станц үр ашигтай гэдэг нь батлагдсан асуудал. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

Иргэн
3 жилийн өмнө
192.82.87.131

Өнгөрснийг сөхөж хариуцлага нэхэх хүн алга.Чоно харайхын УЦС гэж ямар ч тооцоогүй хөрөнгө үрсэн юмыг сонгуулийн суртчилгаа болгож барьсан.Үр ашиг байдаг юм уу.Мөн хөгшин Дэмбэрлийн сонгуулийн суртчилгаа болгож барьсан Ховдын Үенч,Мөнххайрхан, Манханы тухайн сумаа хангана гэж барьсан багахан УЦС-ууд бүгд ажиллахгүй болсон.Эдгээр нь цэвэр мөнгө угаалт байсан юм биш үү.

Mike Wozovskie
3 жилийн өмнө
103.141.250.4

Цэвэр мөнгө угаалт усгүй газар Чоно харайхын УЦС барьж байдаг

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.139

Boloodoo

ганболд
3 жилийн өмнө
203.91.115.47

бас яамайдаа сайхан л байна. баяр хүргэе

зочин
3 жилийн өмнө
202.131.229.246

амжилт хүсье

Ц Бямбаа
3 жилийн өмнө
103.57.94.210

Бид өөрсддөө хойч үeдээ ийм бүтээн байгуулалт үлдээх ёстой бидний эрх ашгийг ямар нэгэн орон хорих биш хамтран ажллахд оршно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.