Их Британийн бүрэлдэхүүн Английн Солсбери хотод зорчигч тээврийн хоёр галт тэрэг хонгил дотор мөргөлдөж, зорчигчид гэмтэж бэртсэн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй гэжээ.
Осол Лондоны замын ойролцоо Саут Вестерн галт тэрэгний зам дээр болсон байна. Нийт 17 хүнийг эмнэлэгт хүргэсэн ба галт тэрэгний жолооч бүхээгтээ гацсан байсныг аварчээ.
Орон нутгийн цагаар ням гарагийн орой 18:46 цагт осол бүртгэгдсэн. Эхний галт тэрэг хонгилд юм мөргөж хоёр дахь галт тэрэг араас нь ирж мөргөсөн байна. Зорчигчийн ярьснаар галт тэргүүд мөргөлдсөний дараа эргэн тойрон харанхуй болжээ. Бүх зүйл шидэгдэж, хүмүүс толгойгоороо юм мөргөж, хоёр секундын хугацаанд юу болоод байгааг ойлгоогүй гэсэн байна.
Зорчигчид бүгд гэнэтийн цочролд орсон боловч азаар хүний амь нас эрсэдсэн болон хүндээр бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй. Ослын газарт 50 гаруй гал сөнөөгч, нэмэлтээр цагдаагийн хүчин, түргэн тусламж, эргийн хамгаалалтын нисдэг тэргүүдийг дайчилжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.