СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы эрх баригч нам ялалт байгуулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Япон улсад өчигдөр Парламентын сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар сонгогдсон Фумио Кишида намаа ялалтад хөтөлсөн боловч урьдчилан төлөвлөж байснаас бага суудал авсан гэж үзэж байна.

Либерал Ардчилсан нам Парламентын доод танхимд 233-аас илүү суудал авсан тохиолдолд хамтрагч Комейто намын дэмжлэггүйгээр дангаараа олонхийн суудал эзлэх ёстой. .

Японы эрх баригч нам хэдэн арван жилийн турш төрийн эрх амжилттай удирдаж ирсэн ч цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ олны шүүмжлэлтэй тулгарах болсон. Токиогийн Олимпын наадмыг ард иргэдийн эсэргүүцлийг үл тоон зохион байгуулсны дараа Ерөнхий сайд асан Ёшихидэ Суга огцрохоо есдүгээр сард мэдэгдсэн. Үүний дараа 64 настай Фумио Кишида удаан хугацаанд Ерөнхий сайд болохоор хүчин зүтгэсэн нь биеллээ олсон билээ.  

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.