Хөвсгөл аймгийн хаягтай Б.Эрдэнэбаатар нь “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийг 2009 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулжээ. Энэ компани барилгын засвар хийх, хүнсний ногоо, үрслэг тариалалт, хөдөө аж ахуйн түүхий эд, малын бөөний худалдаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад үйлчлэх, барилгыг дуусгах шатны ажил зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй юм байна.
Энэ компанийг онцлохын учир бий. Арваад жил чимээ анир багатайхан оршин тогтнож ирсэн “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа нь огцом сэргэж, тендерүүдийг сэжигтэй байдлаар авч, захирал Б.Эрдэнэбаатар, түүний ойр дотныхон мөнгийг тэрбум тэрбумаар нь хоорондоо “гүйлгэх” болжээ.
Тухайлбал, тус компани 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр ЭМЯ-наас зарласан 250 сая төгрөгийн өртөгтэй Эмнэлгийн барилгын ажлын тендерт ялсан байна. Яг тэр өдрөө БСШУЯ-наас зарласан 850 сая төгрөгийн өртөг бүхий Сургуулийн дотуур байрын барилгын тендерт ялсан байгаа юм. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 18.8 сая төгрөг авчээ. Хамгийн гол нь эдгээр тендерт “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК шалгарах боломжгүй байсан бөгөөд хууль бусаар ялсан байж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Үүнээс гадна маш ноцтой асуудал хууль хяналтынхны анхаарлыг татаад эхэлсэн байна. “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар, түүний эхнэр Ж.Чулуунцэцэг нар нь эх үүсвэр нь тодорхойгүй онц их хэмжээний мөнгийг өөр хоорондоо, хувийн дансаараа гүйлгэжээ. Тодруулбал, Б.Эрдэнэбаатарын дансаар 2019 онд 3.9 тэрбум төгрөг, 2020 онд 4.8 тэрбум төгрөг, 2021 онд 6.8 тэрбум төгрөг, эхнэр Ж.Чулуунцэцэгийнх нь дансаар 2019 онд 6.3 тэрбум төгрөг, 2020 онд 4.3 тэрбум төгрөг, 2021 онд 4.5 тэрбум төгрөг “гүйсэн” байна.
Тэд уг гүйлгээнийхээ утгыг голдуу ноос ноолуур, арьс шир, махны үнэ гэж явуулдаг байгаа юм. Энэ мөнгө нийлээд 30.6 тэрбум төгрөг болж байна. Хамгийн гол нь энэхүү 30.6 тэрбум төгрөгийн эх сурвалж нь тодорхой бус байгаа аж.
Үүнээс гадна Б.Эрдэнэбаатарын нагац дүү Б.Болормаагийн “Бумбын шовх” ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгө ч дээрх гүйлгээнүүдийн нэг адил сэжигтэйд тооцогдсон байна. Тиймээс “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК, түүний захирал Б.Эрдэнэбаатарт хэн гэдэг улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээд тусалж тендерүүд болоод эх үүсвэр нь тодорхойгүй 30 гаруй тэрбум төгрөгийг гаргаж өгсөн бэ гэдэг нь Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудаар тун нухацтай шалгагдах бололтой.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.1 ДАВАА № 214 (6691)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
угаасаа л тендэр чинь хахууль гэдэг нь ардчилал ялсанаас хойш тодорхой цэцэглэж л байгаа ш дээ одоомгэнэт мэдээд шалгаад байгаа юм шиг. шалгадаггүй нүдэнд ил байхадл шалгадаггүй биз дээ. тенлэр чинь зүгээр л авилгал шүү дээ
Миний мэдэхийн маш олон жил ноос ноолуур махны чэнж хийж байгаа гэр бүл. Энэ дайны мөнгө эргэлдэх л байх.
энэ улс орон 2 хэсэгт хуваагджээ. Тэр бумтангууд ,үгээгүй яадуус . Монгол орон тэр бумтнуудын орон билээ. Өшөө цааш нь шалгавал их юм гарна их зүйл илрэнэ
90ээд оноос л бизнес эрхлэж ирсэн хүнд ийм хэмжээний мөнгө байхгүй яах вэ? Дээ. Жирийн ард өөрийн хүч хөдөлмөрөөрөө баяжиж болохгүй гэж үү?
Tiim ym bhgvi ee manai ah vnen stglere ajillj bg shv
Өдий хүртэл хүч хөдөлмөрөөрөө өдий хүрсэн хүн орж гарах зүйл зөндөө байх жинхэн бор зүрхээрээ яваа хүн шүү дээ
Kkkk ene hun olon jil noos nooluur tuhii ediin naimaa hiisen huvsguliihun andahgui dee
Mundag setgeltei ajildag hun shu sn yawaa negendee bitgii saad bitgii bolooroi
Маш хөдөлмөрч хүмүүс шүү дээ. Өчнөөн олон жил бизнес хийн хөдөлмөрлөж бгаа хүмүүст энэ анзааны мөнгө байлгүй яахав.
түнэл илч ххк луйвар асуудлуудыг үнэн зөвөөр шийдээ. шалгаж байгаа гээд хэдэн жил болчив оо. ман намы луйварчид ард иргэдийн боломжийг хулгайлж цадаагүй юу. асуудлууд ч их бгаа даа.
Хувийн бизнес эрхлэгч ийм дайны мөнгө эргэлдэх нь тодорхой шүү дээ. Сайн яваа нэгнийхээ бөгсийг ухаад тамын тогооны үлгэр шиг л байх юм чааваас
бор зүрхээрэй яваа хүн дээ
Сайн яваа нэгэндээ бүү атаарх Харин мундаг хөдөлмөрч хүмүүс шүү Энэ чинь л нөгөө тамын тогооны үлгэр юм шдээ
Shudraga setgvvlch otgoniig shalgah gd kompani bhgvi hvniig harluulh gd chadahgvi bolhoor ahruu ni dairch baina da gol uchir enend l bna ene hvniig shahaad shvvsch garahgvi bailgvi de bizenes hiij baiga hvni gurwan jiliin dansni gvilge shv de eniig ard tvmen oilgnoo Ch Nyamdavaa yamar hvni muud durtai hvn be
Zow zamaar shudarga hodolmorch hvn de ene momgo bailgvi yah we
30 аад жил ноос ноолуур түүхий эд болон бизнес эрхэлж яваа хөдөлмөрч хүндээ Ард түмэн нутгийн олондоо тусархуу хүн шүү энэ хүнд энэ зэргиын хөрөнгө байгаа дөө
Olon jil shudarga hodolmorloj yawa hvunde ene hoer sain yawa negende ingej sada bolj hor hiij bolohgvi shde
юу нь болохгүй байна олон жил хөдөлмөр хийсэн 2 шүү энэ хэмжээний мөнгө байх ёстой бүү атаарха
Хийсэн хөдөлмөрийнхөө үр шимээр амьдарч байгаа хүмүүс дээ, чаддаг юм бол тэрбум тэрбумаар нь төрөөс идэж байгаа хүмүүсээ шалгуулаа гөлөгнүүдээ
Байх2
Naad tenegiin dansaar ni yls turchid mungu ygaaj bnsht.
Snalgakh ni zuw.
Эх сурвалжгүй, гүйлгээний утга нь ноос ноолуур мах гэсэн байх ч гэх шиг,,,,,,, юу гэсэн ч үг юм, угаасаа 1990-д оноос ченж хийж байгаа хүн гүйлгээний утган дээрээ хийдэг юмаа л бичихгүй өөр юу бичих юм???? Бас эх сурвалж нь хийж буй бизнес нь юм чинь яахын,,,, балай2 юм хийх юм даа манай хуулийнхан хөөрхийс, өөр хийх юм бүр олдохгүй байгаамуу хайшаа юм чааваас
Сайн яваа нэгнээ битгий ингэж араас нь чангааж бай.Өөрөө энэ хүний дайтай ажиллажхөдөлмөрлөж үз. Наад хүн чинь бор зүрхээрээ зүтгэж байгаа хөдөлмөрч эгэл жирийн нэгэн иргэн.арав хорин жил бизнес хийж байгаа хүндТэр хэмжээний мөнгө байх байлгүй дээ.