Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ром хотод зочлоод байгаа юм. Тэрээр Ромд байхдаа Францис паптай анх удаа хувийн журмаар уулзжээ. Уулзалтын үеэр Моди Ромын папыг Энэтхэг улсад айлчлал хийхийг урьсан байна.
Францис пап 2017 онд Энэтхэгт айлчлахаар уригдсан байсан ч харамсалтай нь айлчлал цуцлагдсан. Хамгийн сүүлд 1999 онд дэлхийн католик сүм хийдийн тэргүүн хоёрдугаар Жон Пауль Энэтхэг улсад айлчилж байжээ.
Моди Ромын папыг эх орондоо урьсан тухайгаа Твиттер хуудсаар дамжуулан хамт авахуулсан зургаа тавьж, "бидний уулзалт тун найрсаг дотно боллоо, түүнийг би Энэтхэгт айлчлахыг урилаа" хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.