Италийн Ром хотод Бүлэг 20 орны удирдагчид цуглалаа. Тэд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр үндэстэн дамнасан томоохон корпорациудад багадаа 15 хувийн татвар оноох түүхэн шийдвэрийг гаргасан байна. Томоохон бизнесийн байгууллагуудын ашиг өндөр байдаг тул тэр хэмжээнд нийцсэн татвар оноох нь шударга явдал гэж дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчид санал нэгджээ.
Ромд болж буй дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн гол асуудлуудад цаг уурын өөрчлөлт, Ковид-19 багтсан байна. Цар тахал эхэлснээс хойш дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх 20 орны удирдагчид анх удаа биечлэн нэг дор цугласан явдал болжээ. Гэхдээ Хятадын дарга Си Зиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар биечлэн ороогүй ба цахимаар мэндчилсэн байна. Бүлэг 20-д 19 орон, Европын Холбоо багтдаг юм.
АНУ-ын Засгийн газрын санаачилсан татварын шинэ хуулийг өнөөдөр буюу ням гарагт баталж, 2023 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.