Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн наймдугаар ээлжийн 14 хоногийн сургалтад 249 оролцогч хамрагдаж байна. Энэ удаагийн ээлжийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй 64 иргэн оролцож байна.
Төслийн сургалтад хамрагдаж буй 90 залуу өнөөдөр "Говь" ХХК, "МОНОС" ХХК-ны ажлын байрны орчин нөхцөл, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцах бизнес аялалд оролцлоо.
Энэхүү аялал нь залуучуудад бизнесийн байгууллага, тэр дундаа бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрны урьдчилсан төсөөлөлтэй болгох, дэвшилтэд технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ойлголт мэдээлэлтэй болгох зорилготой.
Монголын томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр уг арга хэмжээг зохион байгуулжээ.
Сургалтын дараа ажлын байранд үйлдвэрлэлийн дадлага хийх байгууллагаа сонгоход нь энэхүү бизнес аяллаар олж авсан мэдээлэл ойлголт дөхөм болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.