СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-29

Бичлэг: Хог хаягдлыг багасгах зорилготой “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хог хаягдлыг багасгах, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хог хаягдлын асуудал нь зөвхөн Хан-Уул дүүргийн бус нийслэлийн хэмжээний асуудал болоод удаж байгааг хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд хэлж байна.. Харин энэ хавар цар тахлаас үүдэн тогтоосон хөл хорионы үед “Эртэч монгол” аяныг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлжээ.

Төрийн болон иргэний нийгэм, Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуй нэгж байгууллагуудын саналыг тусгаж, бодит үр дүнд хүрэх зорилготой энэ хэлэлцүүлгийн үеэр ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх мөн хог хаягдлын үйлчилгээний хураамжыг төвлөрүүлэх шаардлагатай талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монгол дахь ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, СӨХ, болон хөдөө орон нутгийн тохижилт, хог тээвэрлэлт хариуцсан төлөөлөгчид оролцлоо.

Хог хаягдлын менежмэнтийг сайжруулах бодлого, төлөвлөлтөд Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс хяналт тавин ажилладаг. Тэд хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг Хан-Уул дүүргийн 1-3 хороодод эхлүүлж байжээ. Харин одоо бусад дүүрэг хогийг ангилан ялгах тал дээр туршлага судлахаар Хан-Уул дүүрэгт ирж танилцдаг болжээ.

Хэлэлцүүлгээр цэвэр орчинд амьдрах дадал хэвшүүлэх цаашлаад хоггүй дүүрэг болохын тулд үүсэх харилцааг зохицуулах эрх зүйн орчныг цогцоор шийдэх шаардлагатай гэж үзжээ. Хамгийн гол нь цаашдаа хоггүй цэвэрхэн хот болоход төр, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр хамтын ажиллагаа чухал гэдгийг зохион байгуулагч нарын зүгээс илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.