Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун огцом жин хаясан нь түүний эрүүл мэндийн байдал сайнгүй бололтой гэсэн сэрдлэгийг төрүүлээд байсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын тагнуулын алба тусгай технологи ашиглан удирдагч Ким 20 кг хассан бөгөөд энэ нь эрүүлээр жин хассантай холбоотой хэмээн тайлбарлажээ.
Тодруулбал тэрээр богино хугацаанд их хэмжээний жин хассан боловч биеийн байдал нь эрүүл харагдаж байгаа гэж тагнуулын агентлаг мэдээлжээ. Ким эдийн засгийн асуудал хүнд байгаа энэ үед ард түмнийхээ итгэл үнэмшлийг өсгөн нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн тагнуулчид мэдээлсэн байна.
Хаалттай хаалганы цаана хуралдсан Өмнөд Солонгосын тагнуулын алба хиймэл оюун ухааны технологи ашиглан дээрх дүгнэлтийг гаргажээ. 170 см өндөртэй Ким Жон Ун 140 кг жинтэй байж байгаад 120 кг жинтэй болсон нь түүний талаар олон төрлийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байсан юм. Мөн энэ жил түүний олон нийтийн өмнө гарах тохиолдол өнгөрсөн жилийнхээс 45 хувиар өсчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үгүй шүү Ким овогтын угасаа залгамжилагч Чин Ун аль өнгөрсөн онд Умахан болсон одоогийн Чин Ун бол орлон тогологч.