СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Африкт тариурын хомстлын улмаас вакцинжуулалт саатаж магадгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Африк тивд удахгүй нэг удаагийн тариурын хомстол үүсэж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрт саад болж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс мэдэгджээ.

Энэхүү хомстол нь эмзэг бүлгийн хүн амд аюул занал учруулна гэдгийг ДЭМБ-ын Африк дахь салбарыг хариуцсан захирал Матшидисо Моети онцолсон байна.

Тэрээр энэ талаар "Ирэх оны эхээр Африк тивд коронавирусийн эсрэг вакцин ихээр ирэх боловч тариурын хомстол энэхүү ахиц дэвшлийг саатуулж болзошгүй. Тиймээс, нэг удаагийн тариурын үйлдвэрлэлийг хурдацтай нэмэгдүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах ёстой. Африкийн тоо томшгүй олон иргэний амьдрал үүнээс хамаарна" хэмээн мэдэгджээ.

гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Уг нөхцөл байдал үүссэн тохиолдолд дунд ба бага орлоготой иргэд хамгийн их нэрвэгдэх аж.

Одоогийн байдлаар Африкт нийт 8.4 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 217 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.