СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-29

🔴 LIVE: С.Жавхлан: Миний ирээдүйг бүү ярь, Монголын ирээдүйг ярь

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сүхбаатарын талбайд 15 дахь хоногтоо суулт зарлаж байгаа МУГЖ, дуучин С.Жавхлан болон П.Шинжээравдан нартай ярилцлаа. 

МУГЖ, дуучин С.Жавхлан: 

-15 хоногийн хугацаанд одоогийн байдлаар 50,60 мянган хүн дэмжиж байгаагаа илэрхийллээ. УИХ, Засгийн газрын хүмүүс бидэнтэй ирж уулзахын оронд намайг гэмт хэрэгтэн мэт харагдуулах ажлыг хийж байна. Намайг тойроод л жив жув гэж яриад байх юм. Энэ тэмцэл бол С.Жавхлан, П.Шинжээравдантай холбоотой асуудал биш. Энэ бол эх орны ирээдүй ямар байхтай холбоотой асуудал. Миний ирээдүйг бүү ярь. Миний эх орны ирээдүйг ярь.

Монгол түмний Онц их хуралдайг хуралдуулахыг бид шаардаж байгаа. Нийгмийн даатгалын 300 хэдэн тэрбум төгрөгийг авж идсэн авгайг яах ч үгүй байгааг ярьж байна. Тахлаар үй олон хүнээ нас баруулчихаад юу ч болоогүй юм шиг байж байна шүү дээ. Хөшөөг долоохон хоногт барьж байна. Монголын ард түмнийг бүгдийг нь хөшөө болгохыг хүсээд байгаа юм уу?! 

-Таныг Засгийн газраас дөрвөн тэрбумыг авч чадаагүйдээ жагсаж байна гээд байгаа? 

-Энэ бол гүтгэлэг. Надаас юу ч олж чадахгүй болохоороо ингэж гүтгэж байгаа. Миний ойр дотны хүмүүс ЖДҮ авсангүй, тендер цохисонгүй. Тэгэхээр нь сэтгүүлчдийн толгойд хүрсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэж байна. Бидний тэмцлийг Рио Тинто, гадны компанитай холбосон байна лээ. Хөрөнгө оруулагч нэртэй харийн түрэмгийлэгчдийн эсрэг би сүүлийн 15 жил тэмцэж байна. Та нар ард түмэндээ баатар мэт харагдахыг хүсээд байгаа бол гарч ирж уулзаач ээ. Битгий тойрч муулаад яваад байгаач ээ. Рио Тинтогийн авлигаар олон жил тэжээгдсэн нь улс төрчид өөрсдөө шүү дээ. 

П.Шинжээравдан: 

-Монгол улс Хятадын дарлалд орчихлоо. Дундад зуунд хүнийг боолчилж зардаг байсан бол өдгөө хятад компаниуд монгол жолооч нарыг боол мэт нэг нэгэндээ зарж байна. Цагдаа, тагнуул нь биднийг мөшгиж, тагнах биш, хүний наймаа хийж байгаа тэр хүмүүсийг шалгаач ээ. Засгийн газрын троллууд цалингаа нэмүүлээч ээ, ажил хаялт зарлаач ээ. Та нар ард түмэнд ялагдаж байгаа шүү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
2 жилийн өмнө
202.9.46.150

эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

М.Ширэндэв
2 жилийн өмнө
64.119.24.34

С Жавхлан буруу юм огтхон ч яриагүй дэмжиж байна М

Зочин
2 жилийн өмнө
64.119.23.195

Энэ хүн одоо Монгол улсын төлөө дугарахгүй. Мөнгөний төлөө л дугарч бгааг нь харж бгаа биздээ. УИХ д сууснаасаа хойш дуулж мөнгө олдогоо болиод муу аргаар шантааж хийж нэхдэг болчихсон юм бишүү

Battulga
2 жилийн өмнө
66.181.161.25

Hutsdag muu al ve setguulchiin tolgoid hursnii tuluu eruu uusgej gej gomdloj baihiin chi tolgoi buu hel huvtssand ch hureh erhgui muu guluguu ta nar bolhooroo setguulch tsagdaa hen hungui eserguutsej doromjilj tsohij shaaj boldog turuus uureg avsan tangarag urugsun tsagdaa ajil uurgee biyluulj boldogguin ylgaa ni ardchilal yumuu chi muu erguu oyutolgoin gadaad bossuudaas 40-50n terbum tug hongliin shuuhiihnees 4-5terbum ardchilsan namiin sunuj unaj suulchiin amisgaagaa avch bgaa hedees heden tug avchaad erguuteed baigaa maluu jiriin bidend neftiin uildver utaagui orchin hymdhan tog benzin erh tegsh huuli heregtei bna ardchilal hunii erh huviin umch nereer umch huvchilal tsenher ygaan tasalbar alban tushaalaar terbumtan bolson huuliig hongil boltol bazsan hulgaichuud shorondoo suuh ni buruu yu shantaajchin mini

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.