Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны шинэтгэл-Томилгооны зөрчил” сэдвээр хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Өнөөдрийн хуралдаанаар төрийн албаны хуулийн хэрэгжилт түүнд хяналт үнэлгээ хийж Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлж зохих шийдвэрүүдийг гаргажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ТАЗ-ийн Ажлын албаны маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ өглөө.
Ч.Бат-Эрдэнэ: Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүрийнхээ хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Мөн томилох эрх бүхий этгээд болон төрийн жинхэнэ албан хаагч уг албанд нэг дэвшигчдийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэдэг. Энэ онд Төрийн албаны зөвлөлд нийт 861 өргөдөл, гомдол мэдээлэл иржээ. Иргэд, ААНБ, Төрийн жинхэнэ албан хаагчдаас ашиг сонирхол нь зөрчигдсөн, төрийн байгууллагуудад хууль бус томилгоо болж байна гэх 568 гомдол өргөдөл ирсэн байна. ТАЗ 87 ажлын хэсэг байгуулан 282 байгууллагын 2543 төрийн албан хаагчийг холбоотой хяналт шалгалтыг хийжээ.
Тус шалгалтаар 180 байгуулагын 545 албан хаагчтай холбоотой зөрчлийг илрүүлснээс дийлэнх зөрчил нь хууль бус томилгоо байжээ.
Энэ онд төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагч болон, төрийн албан хаагчтай холбоотой 519 хууль бус шийдвэрийг илрүүлсэн байна. Тус зөрчлийг арилгуулах чиглэлд хугацаатай үүрэг өгч, хариуцлага тооцох мэдэгдлийг хүргүүлжээ. Тухайлбал Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Замын-Үүд дэх чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Төрийн худалдан авах ажилгааны газар, ШӨХТГ, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, БГД , ЧД, УВС, Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтай холбоотой зөрчил илэрчээ.
Мөн АТГ-аас 115 байгууллагын 280 албан тушаалтай холбоотой мэдээлэл ирүүлснээс 100 албан тушаалтан төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мэргэжлийн бус хүмүүс сайд дарга хийж ЭМЯ яасныг хэлэхгүй наад захын хүний амьтай холбоотой үйлдэлийг ил болго.Мөнгө хөрөнгө идэж ууж замбараагүй эмийн сангууд б на.