СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-д ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээ гурав дахин өсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-д нүүрсний хомстол үүссэнтэй холбогдуулан ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээ нь гурав дахин өссөн байна. Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч орон байсан боловч худалдааны зөрчил маргаан арилаагүй байгаа юм.

Хил гаалийн мэдээллээс харахад Хятадад Оросын нүүрсний импорт есдүгээр сард жилийн өмнөхтэй харьцуулахад 76 хувиар нэмэгджээ. Дан ганц есдүгээр сард л гэхэд хойд хөршөөс 3,7 сая тн нүүрс оруулж ирсэн байна. Хятадын нүүрс үйлдвэрлэгч хойд мужуудад байгалийн гамшиг тохиосны дараа Орос болон Индонези улсаас гол хэрэглээгээ татаж байна.

Хятадын эрчим хүчний ханган нийлүүлэлтийн гол үүсвэр нүүрс байдаг. Тиймээс нүүрс хомсотсоноор 20 мужийн нутаг дэвсгэр даяар эрчим хүчний хомстол үүсээд байна. .

Нүүрс, эрчим хүчний хомстол үүсээд байгаа энэ үед Бээжингийн эрх баригчид дулаан ялгаруулалтаа бууруулах арга зам хайж байгаагаа дэлхийн нийтэд зарлаад буй.

Эх сурвалж: RT

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.