Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээний барилга барих зөвшөөрлөө авсан ч барилгын ажлыг хууль хүчний байгууллагаас өдөр бүр ирж дарамтлан зогсоож байгааг эсэргүүцсэн барилгын компанийн төлөөлөл нийслэлийн төв байрны гадна жагслаа.
Иргэн Г.Түмэнбаяр: 2021 оны гуравдугаар сард нийслэлийн хот төлөвлөлтийн газарт хүсэлтээ өгөөд таван сар болсон. Хуульд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг ажлын гурваас таван хоногт өгөх ёстой гэж заасан байдаг. Бид ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн АТГ-д хандсан бидний өргөдлийн хүлээн авсны дараа бидний зөвшөөрөл гарсан. ЧД-ийн зургадугаар хорооны засаг дарга Болормаа гэх хүн бидний ажлыг эхлүүлээгүй. Бид нийслэлийн захирагчийн ажлын албаны хурлаар оройн 20 цагаас өглөөний 06 хүртэл барилга барих зөвшөөрлийг олгосон ч хэсэг бүлэг иргэн ирж барилгын ажлыг хийлгэхгүй байна.
Таван давхар барилгын зөвхөн зоорийн давхрыг барьсан өдөр бүр цагдаа нар ирж дарамталдаг. Нийслэлийн захирагчийн албаны бүх шатны байгууллагаас барилга барих зөвшөөрөл олгочоод байхад цагаа хууль хүчний байгууллагаар дарамтлаад байгааг ойлгохгүй байна.
Бид барилга барих гэж таван жил болж байна. Иргэн хүн худалдаж авсан эзэмшсэн газартаа барилга барьж чадахгүй байгаа нь бидний зөвшөөрлийг цуцалж эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдөө барилга барихыг завдаж байна гэж хардаж байна. Өнөөдөр нийслэл барилга барих зөвшөөрлийнхөө талд зогсох хэрэгтэй байна. Үйлчилгээний таван давхар барих ажлыг хууль ёсоор явуулахад дэмжээд өгөөч гэж хүсмээр байна. Барилгын ажил улирлын чанартай цаг хугацаатай уралддаг мөн мөнгө санхүү алдагдал, зээлийн хүү гээд олон эрсдлийг бид үүрдэг.
Иргэн Г.Түмэнерөөлт: Улаанбаатар хотод жирийн иргэн барилга барихад хичнээн цаг хугацаа шаарддагийг би өөрийн биеэр мэдэрч байна. Гурван засаг, дөрвөн хотын даргын нүүрийг үзлээ. Нийтийн эзэмшлийн талбай бус газарт зөвшөөрөл өгсний дараа ингэж барилга бариулахгүй байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Надад тус газартай холбоотойгоор нэг ч албан бичиг ирээгүй. Бидний ажлыг үнэгүйдүүлж бидний хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр яриад явж байна. Хотын захиргаа, захиргааны хэргийн шүүх, АТГ-д хандсан ч шийдэгдсэн зүйл өнөөдрийг хүртэл алга. Иргэд биш албан тушаалтантай бид тэмцэж байна. Жирийн нэг иргэний гомдлоор өдөр бүр арван цагдаа барилгын ажил дээр ирж дарамтлахгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.