Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-тэй холбоотой ээлжит мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аас өгч байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Б.Бумдэлгэр: Дэлхийн бүс нутагт дельта хувилбар давамгайлж байна. Халдварын тархалт, нас баралтаар Европын бүс нутгуудад их байна. Франц, Испани улсууд хүн амынхаа 60 гаруй хувийг хоёр тун вакцинд хамруулсан учраас нас баралт бага байна. Монгол Улсад вакцинжуулалтын дараах дархлаа тогтоц 80-аас дээш хувьтай гарчээ. Монгол Улсад хийж буй вакцины үр нөлөө өндөр, эсрэг бие үүсгэж байгааг эрдэмтэн судлаачдын судалгаа харуулж байна. Вакцины үр нөлөө 72 хувьтай байгаа бөгөөд нас баралтаас 90 хувь хамгаалж байна. Дельта вирусийн давалгаа алсдаа буурах хандлагатай. Өвчлөл, нас баралтын харьцаа 0.5 хувьтай байгаа нь маш бага үзүүлэлт. Цар тахлын гурав дахь давалгаанд нас баралт нэг түвшинд байна.
Монгол Улс нийт хүн амын 67.7 хувийг вакцинжуулалтад хамруулсанаар халдварын тархалт харьцангуй хумигдаж байгаа. ХӨСҮТ, АШУҮИС болон улсын томоохон эмнэлгүүд дээр судалгаанууд хийж байна. 14 дэх хоногт эсрэг биетийн идэвх дээд цэгтээ хүрч, 28 дахь хоногоос тогтож эхэлж байгааг судалгаагаар тогтоосон. Хэрэв нэмэлт тунд хамрагдвал эрсдэлээс хамгаалах хувь илүү нэмэгдэнэ гэсэн үг. Олон улстай харьцуулбал Монгол Улсын хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ илүү үр дүнтэй байна. Дархлааны хувьд Covid-19-ийн үед яагаад богино хугацаанд тогтож байгааг эрдэмтэд судадж байгаа.
"Файзер" компанийн судалгаанд үндэслэн FDA байгууллагын зөвлөл 5-11 насны хүүхдэд том хүний тунгийн 3/1 тунгаар тарьж болох зөвлөмж гаргав. Гэхдээ одоогоор тус тунг хийж эхлэх шийдвэр гараагүй байна. Нэмэлт тунд хамрагдах иргэд дөрвөн төрлийн вакцинаас сонгох боломжтой. Дэлхий нийтэд хүүхдийг нэмэлт тунд хамруулах талаар судалж байгаа бөгөөд Монгол Улс хариуг нь хүлээж байна. Арваннэгдүгээр сараас хойш үйлдвэрлэгдэх вакцин есөн сарын хугацаатай хадгадагдахаар болсон. Чанар, аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч байгаа.
Эрүүл мэндийн яамнаас томуугийн дэгдэлтийг хянаж, хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн. Томуугийн эрсдэл өндөр байгаа энэ үед Covid–19-тэй хосолбол нөхцөл байдал бүр хүндэрнэ.
Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь I тунд, 65 хувь нь II тунд хамрагдсан байна. Нийтдээ 400 мянга гаруй иргэн дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд хамрагджээ.
Хоёрдугаар тунд хамрагдсаны дараа коронавирусийн халдвараар өвчилсөн бол хэзээ вакцин хийлгэж болох вэ гэсэн асуултууд ирдэг байсан. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Олон улсын судлагаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргасан. ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс гуравдугаар тунгийн вакцинжуулалт хийх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Үүнтэй уялдуулан хоёрдугаар тунд хамрагдаад коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүс эдгэрсэн өдрөөс хойш 21 дэх хоногтоо нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж болно гэсэн шийдвэр гаргасан. Хоёр болон гуравдугаар тунгийн хоорондох зай гурван сарын хугацаатай гэдгийг анхаараарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Odoo ene eruul mendiin yam bolio mongoliin ard tumneer togloj duuslaa ta nar uilee idleh udur irnee uok eruul mendiin yam hurelsuh ta nar haraal ideesee