СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-29

ОНЦЛОХ: Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Улаанбаатар хотын түүхэн товчоо: 1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Энэхүү түүх шастирт тэмдэглэгдсэн газар нь Их, Бага Монгол уулын хормой, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрт сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан “Өргөө” шар бүсийн орд газар юм.

Өргөө 1639 оноос хойш нийт 29 удаа буурь сэлгэсэн бөгөөд одоогийн оршин буй газар буюу Туул голын хөвөөнд 1778 онд суурьшжээ.

Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, Баруун, Зүүн дамнуургачин, Маймаа хот, Консулын дэнж, Хүрээ харчуул, Хороо харчуул хэмээн хуваагддаг байв. Улмаар 1924 оны 10 дугаар сарын 29-ний Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлгэ тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийслэлийн нэр Өргөө /1639-1651 он/, Номын хүрээ /1651-1706 он/, Их хүрээ /1706-1911 он/, Нийслэл хүрээ /1912-1921/ болон Улаанбаатар хот хэмээн таван удаа өөрчлөгдөж байжээ.

Тухайн үед нийслэл хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийт 14 хэсгээс бүрдэж байв. Харин 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн/АИХТ/ 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааг өөрчлөн Октябрь, Ажилчин, Найрамдал, Сүхбаатар гэсэн дөрвөн районд хуваасан бөгөөд 1973 онд Гацуурт хороо, 1976 онд Партизан хороо, 1978 онд Багануур хороо шинээр нэмэгджээ.

Эдүгээ Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хот нийт 9 дүүрэгтэй бөгөөд 1.3 сая хүн амтай, Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт 4.704.4 хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршиж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.