СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-28

О.Амартүвшин: III тун бол эдийн засгаа хамгаалж, бизнесээ үргэлжлүүлэх боломж

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын ажилчид дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдлаа. Тус байгууллагаас бизнесийн салбарын аж ахуй нэгж, компаниудыг нэгдсэн журмаар нэмэлт тундаа хамрагдахыг уриалсан юм.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Дэлхий дахинд коронавируст цар тахлыг даван туулахын тулд нийтээрээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэйг уриалж байгаа. Монгол Улсын хувьд нэг болон хоёрдугаар тунгийн вакцинжуулалтын идэвх өндөр байсан. Харин . БНХАУ-тай хиллэж буй манай улсын боомтуудыг нэн яаралтай нээлгэхийн тулд халдварын тархалтыг бууруулан, нийтээрээ гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Тиймээс . Ингэснээр эрүүл мэнд болоод эдийн засгаа хамгаалж, бизнесээ ямар нэг хязгаарлалтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” хэмээн уриалж байлаа.

Тус байгууллага нь 140 гаруй ажилтантай бөгөөд нийт албан хаагчдын 20 гаруй хувь нь өмнө нь гуравдугаар тундаа хамрагдсан байжээ. Өнөөдөр үлдсэн бүх албан хаагчид сайн дурын үндсэн дээр нэмэлт тундаа хамрагдлаа. МҮХАҮТ-аас албан хаагчдадаа вакцинжуулалтын ач холбогдол, бусад улс орнуудын туршлага, судалгааны үр дүн зэргийг танилцуулсан байна.

МҮХАҮТ-аас гаргасан уриалгад “Наран Фүүдс” ХХК нэгдэж, ажилтан ажиллагсдаа гуравдугаар тунд хамруулсан юм.

Энэ талаар “Наран Фүүдс” ХХК-ийн Брэнд менежер П.Шинэбат: “Наран” групп бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалан хэд хэдэн охин компанитай. Үүний дотор хүнсний түгээлт, борлуулалтын чиглэлээр “Наран Фүүдс” ХХК ажилладаг. . Иймд МҮХАҮТ-ын санал санаачилгыг дэмжин, манай компанийн 90 гаруй ажилтан нэмэлт тунд хамрагдлаа. Хүнсний чиглэлээр ажиллаж байгаа болон бусад бизнесийн салбарын  байгууллагууд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаарай. Хүн бүр вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж байж цар тахлыг хурдан давж гарна хэмээн уриалсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.