Коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд ихэнх улс орнууд хилээ хааж, виз олгохгүй байсан. Харин энэ жилээс зарим улс орнууд хилээ нээж, зарим тусгай шаардлага хангасан иргэдэд виз олгож байгаа юм.
Тэгвэл нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “АНУ Монгол Улсыг аялж болохгүй гээд 4-р зэрэглэл буюу улаан зэрэглэлд оруулчхаж. Монголчуудын аяллын визний ярилцлага өгөх хугацааг өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2 удаа хойшлуулаад байсан. Өчигдрөөс 2023 оны 9 сар хүртэл бүх ярилцлагыг цуцалчихсан байна” гэж бичсэн байсан юм.
Тэгвэл уг асуудлаар АНУ-ын Элчин сайдын яамнаас албан ёсоор тодрууллаа.
"Ковид-19-ийн нөлөөтэйгээр бид B1/B2 төрлийн визний ярилцлагын энгийн цагийг 2021 оны 12 дугаар сарыг дуустал цуцлаад байна. B1/B2 төрлийн визтэй холбоотой энгийн үйлчилгээ 2022 оны 1 дүгээр сард үргэлжлэх төлөвтэй байгаа хэдий ч КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт өөрчлөлт гарахыг үгүйсгэх боломжгүй юм. Оюутан сурагчдын, солилцооны хөтөлбөрт хамрагдагсдын болон өргөдөл дээр суурилсан ажиллах визний төрлүүдэд бид ярилцлагын цагийг товлосон хэвээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай бүртгэлийн https://ustraveldocs.com/mn/index.html авах боломжтой" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.