СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгт кинонд цензур тавих тухай шинэ хууль баталжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хонконгийн хууль тогтоох байгууллага Хятадын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг зөрчсөн кинонуудыг хориглох тухай шинэ хуулийг баталжээ.

Гэвч энэхүү хууль тогтоомж нь орон нутгийн кино үйлдвэрлэлийг боомилох болно гэж шүүмжлэгчид үзэж байна.

БНХАУ өнгөрсөн жил Хонконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж, аливаа тэрслүү үзэл бодлыг хориглосон билээ. 2019 онд өрнөсөн ардчиллын төлөөх томоохон жагсаалуудын дараа батлагдсан уг хуулийн дагуу салан тусгаарлах, түлхэн унагаах, терроризм болон гадаадын хүчинтэй хуйвалдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох юм.

Харин энэ удаагийн киноны цензурийн тухай хуулийг сөрөг хүчингүй Хууль тогтоох зөвлөлөөр баталжээ. Үүний үр дүнд, байна.

Энэхүү шинэ хууль Хонконгийн кино урлагийн салбарын бүтээлч байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байгааг мэргэжилтнүүд болон контент үйлдвэрлэгчид онцолж байгаа юм.

2019 оны эсэргүүцлийн хөдөлгөөний тухай өгүүлсэн "Улаан тоосгон ханан дотор" хэмээх баримтат кино Хонконгт энэ оны 6 дугаар сард нээлтээ хийсэн хэдий ч тус бүтээлийг орон нутгийн кино театруудаас гэнэт татан авсан бөгөөд дистрибьютер компани нь Засгийн газрын санхүүжилтээ алдсан байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.