СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн банк Судан улс дахь тусламжаа зогсоов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Судан улсад төрийн эргэлт гарсны дараа Дэлхийн банкны зүгээс тус улсад үзүүлэх тусламж, мөнгөн гүйлгээгээ царцаасан тухай мэдээлжээ. Энэ долоо хоногийн даваа гарагт тус улсын удирдагчид цэргийн эрх мэдэлтнүүдэд баригдсаны дараа улс даяар эсэргүүцлийн жагсаал болж, уг үйл явдал олон улсын шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Африкийн холбоо Судан улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн бол АНУ тусламжаар олгох 700 сая ам.долларыг мөн болиулаад байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Суданы иргэдийн төлөөлөл болоод цэргийн удирдагчид эрх мэдлээ хувааж төрийн эрхийг удирдаж байсан ч армийн удирдагчид төрийн эргэлт хийж дангаараа ноёлохыг санаархсан.

Улс орнууд, олон улсын байгууллагууд зээл тусламжаа царцааж байгаа нь ердөө эхлэл бөгөөд төрийн эргэлтийг удирдсан генерал Абдель Фаттах Бурханд Дэлхийн банк, Африкийн холбоо дарамт шахалт үзүүлсээр байна. .

Дэлхийн банк Суданы газар тариалан, тээвэр зуучлал, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжиж гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа. Тус банкны дэмжлэгээр Судан улс ардчилалд шилжиж, эдийн засгаа сэргээх боломжтой байсан юм.

. Гурав дахь хоногтоо үргэлжилж буй иргэдийн жагсаалын үеэр 10 хүн цэргүүдэд алагджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.