Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон тооны орон сууцны хороолол баригдаж, бүгд СӨХ гэх байгууллагатай болсон. Эдгээр байгууллагууд нь иргэдээс сар бүр хураамж авч, тухайн орон сууцны засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Дээрх байгууллагуудтай холбоотой гомдол, санал тасардаггүй ч түүнд анхаарал тавьж ажилладаг эрх бүхий байгууллагыг нэрлэх боломжгүй. Иргэд ч өөрсдийн төлж буй мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаар төдийлөн анхаарал тавьдаггүйгээс үүдэн СӨХ гэх байгууллагын санхүүгийн зарцуулалт иргэдэд нээлттэй бус байдаг. Иймд СӨХ болоод оршин суугчдын хооронд асуудал үүсэж, эцэстээ шүүх цагдаагийн байгууллагад очиж байна.
Тухайлбал Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хорооллын "Их Монгол" хорооллын СӨХ-ны нягтлан Н.Мөнхтулга оршин суугчдын сар бүр төлдөг төлбөрийг хувьдаа захиран зарцуулж байна хэмээн тус СӨХ-ны гүйцэтгэх захирал А.Алтантуяа мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр “Н.Мөнхтулга гэх эмэгтэй “Баянмонгол-СӨХ”, “Их Монгол” СӨХ хоёрт давхар нягтлан хийдэг. “Их Монгол” СӨХ 2015 онд байгуулагдсан хотхоны оршин суугчдад нэг ч тайлан тавьж байгаагүй. СӨХ асуудалгүй байсан бол оршин суугчдын мөнгийг ингэж зарцуулсан гэж тайлагнах байсан байх. Миний хувьд оршин суугчдын саналаар 2020 оны 10 дугаар сард гүйцэтгэх захирал болсон ч ямар ч эрх мэдэл байхгүй. Учир нь Н.Мөнхтулга гэх эмэгтэй чи хууль ёсны хүн биш гээд санхүүгийн тайлан тооцоогоо тайлагнадаггүй.
Манай хотхон 732 айл өрхтэй. Нэг айл өрх дунджаар 30 мянган төгрөгийн СӨХ-ны төлбөр төлдөг. Гэтэл Н.Мөнхтулга гэх эмэгтэй энэ сарын 8-ны өдөр СӨХ-ны хамаг эд хогшил, тайлан гэх мэт 257 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлаад аваад явсан.
Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Дам хүний яриа сонсоход цагдаа гээд 2-3 жил болно гээд тоохгүй байна гэсэн. Сүүлийн гурван сарын турш СӨХ-ны ажилчид маань цалингаа аваагүй. Цэвэрлэгч нар маань цалингаа өгөхгүй бол ажиллаж чадахгүй гэсэн. Ядаж ажилчдын маань цалин мөнгө өгөөсэй хэмээн хүсэж байна. Бид нарын мэдэж буйгаар өнгөрсөн оны 10 сард дундын хуримтлалын санд 280 сая төгрөг, 2021 оны гуравдугаар сард төрийн 5 байгууллагын хяналт шалгалт орж ирэх үед 180 сая төгрөг, 2021 оны 7 дугаар сард 91 сая төгрөг байна гэх мэдээллээс өөр СӨХ-тэй холбоотой тооцоо, төлбөрийн мэдээлэл алга” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ugaasaa SEH gj jinhene luivar.tend ymarch hynaltgui mash ih munge ergeldej bga.SEHiin darga bol samsanaaraa tulberee nemdeg.Jiguur grandiin barisan GEGEENTEN gj Seh hiih uomgui .tulber 100000 bolson.Mashin tavih ch zogsoolgui.Orshun suugchid n eserguutseh heregtei.Bugd er zeeleer avaad tulj bhd.SEH iin tulber ender bn.Anh ashiglaltand orohod ih talbaitai bsan.Jiguur grand zamiig haaj avsaar bgaad zogsoh gazargui.Huuhdiin togloomiin talvai 10х10 mitr ch hurehgui.joohon
" Их Монгол " СӨХ-н нябо гэгдэх Н.Мөнхтулга гэгчээс болж СӨХ-н үйлчлэгч нар нь цалингаа авч чаддаггүй , Тахал нөмөрч халдвар тархсан энэ үед хороолол хогондоо дарагдаж , элдэв засвар үйлчилгээний ажил хэвийн явагдах боломжгүй болсноос СӨХ -н иргэд бидэнд үнэхээр хэцүүхэн б.далтай удаж б.а даа.