БНХАУ-ын Засгийн газар жижиг хотуудад тэнгэр баганадсан өндөр, шилэн барилгууд бариулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Энэ нь үр өгөөжгүй төслүүдийг зогсоох томоохон үйл ажиллагааны нэг хэсэг ажээ.
Тодруулбал гурван саяас бага хүн амтай хотуудад 150 метрээс өндөр шилэн барилга барих хориотой болж байна. Хотын хүн ам арай их бол 250 метр хүртэл өндөр барилгыг зөвшөөрнө. Түүнчлэн эрх баригчид 500 метрээс өндөр барилга барихыг хэдийнээ хориглоод байгаа юм.
Хятад нь тэнгэр баганадсан өндөр цамхгуудаараа алдартай. Шанхайд 632 метр өндөр цамхаг байдаг бол Шэнзэн хотод 599 метр өндөр Пинг Ан санхүүгийн төв байрладаг.
Орон нутгийн хэвлэлээр зарим хүн ам олонтой Шанхай, Шэнзэн зэрэг хотуудад өндөр барилгууд хэрэгцээтэй, харин зай талбай хомсдоогүй бусад хотуудад өндөр барилгууд шаардлагагүй гэж мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.