СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ираны шатахуун түгээх станцууд цахим халдлагад өртжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Иран улсын шатахуун түгээх сүлжээ өнгөрөгч мягмар гарагт цахим халдлагад өртөж, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсжээ.

Түүнчлэн, халдагчид нийслэл Тегеран болон бусад хотын хурдны зам дээрх дижитал сурталчилгааны самбарт нэвтрэн, "Дээд удирдагч Аятолла Али Хаменеи, бидний түлш хаана байна?" гэсэн бичгийг гаргажээ.

юм. Гэхдээ, бараг 3,000 станц түлшээ хөнгөлөлтгүй үнээр борлуулах боломжтой болсон аж.

АНУ-ын олон жилийн хориг арга хэмжээ, Засгийн газрын буруу менежмент болон авлигын улмаас эдийн засаг нь маш их хохирол амссан Ираны ихэнх иргэн хөнгөлөлттэй шатахуунаас хамааралтай байдаг юм. бөгөөд энэ удаагийн халдлага уг үйл явдлын хоёр жилийн ойтой давхацсан байна.

Өөрсдийгөө "Махчин бор шувуу" гэж нэрлэсэн нэгэн бүлэглэл цахим халдлагын хариуцлагыг хүлээгээд байгаа хэдий ч Ираны интернетийн бодлого боловсруулах дээд байгууллагаас кибер халдлагыг гадаадын улс үйлдсэн гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Эбрахим Раиси энэ талаар "Гадаадын төрийн хүчин манай улсад эмх замбараагүй байдал үүсгэж, иргэдийн амьдралыг үймүүлэх замаар олон нийтийн уур хилэнг бадраахыг зорьж байна" хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.