Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон барааны үнийг тогтворжуулахад хэрэглэх бодлогын талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэсэн юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Иймд махны экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй” гэсэн юм.
Уг шийдвэр нь махны үнэ ханшид хэрхэн нөлөөлөх талаар “Хүчит шонхор” худалдааны төвөөс сурвалжилга бэлтгэв.
Худалдаа эрхлэгч: Ойрд махны нийлүүлэлт нэмэгдэн үнэ буурч байгаа. Ер нь бол хятад ченжүүд мах худалдан авахгүй бол махны үнэ буурах боломжтой. Ойрын хэдэн жилд хонины цул мах 9500-9800 төгрөг байгаагүй. Гэхдээ иргэдийн худалдан авалт маш муу байна. Өдийд махаа борлуулаад дуусдаг байсан бол одоо хэдэн гэрээтэй цайны газартаа махаа борлуулж байна гэсэн юм.
Худалдан авагч: 12000-13000 мянган төгрөгөөр борлуулж байсан мах овоо буурсан байна. Гэхдээ л цалин, тэтгэвэр нэмэгдээгүй ч бүх зүйлийн үнэ өсөж байна. Үүнийг дагаад иргэдийн худалдан авалт өдрөөс өдөрт буурч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ худалдаачид ацаа мэддийн.
Ene mal mallaj uzsen hudaldagch uu. Belen yuman deer mungu hiisen nuhduud malchdiig malaa yaj mallaj amidardgiig medeh bolvuu