АНУ-ын нууц материалуудыг нийтэлсэн Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж олон жил нуугдсаны эцэст баригдан, Лондонгийн хорих газарт байгаа юм. АНУ-ын Засгийн газар түүнийг өөрийн нутаг дэвсгэрт шилжүүлэх хүсэлтээ Лондоны дээд шүүхэд гаргасан боловч татгалзсан хариу сонсоод буй. Гэсэн ч америкчууд Ассанжийн хэргийг шилжүүлэн авахын тулд Лондоны дээд шүүхэд давж заалдаад байна.
Нэгдсэн улсын эрх баригчид Ассанж Америкийн хорих газраас сонссон ямар ч ялаа төрөлх Австрали улсдаа эдлэх боломжтой гэдгийг хэлжээ. Лондоны шүүгч Ванесса Барайцер Ассанжийг АНУ-ын хорих газрын хүнд нөхцөлд амиа егүүтгэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлсэн байна. Ассанж аутизм болоод сэтгэцийн хүнд өвчтэй байгаа гэж Их Британийн тал үзэж байгаа бол америкчууд үүнийг ноцтой асуудал биш гэж ярьсан.
Америкийн прокурорууд Ассанжийн эсрэг цэргийн болоод дипломат албаны нууц баримтуудыг дэлгэсэнтэй холбоотой 17 зүйл ангийн ял тулгаж байгаа. Эдгээр нь 175 жилийн хорих ялтай дүйцэх ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.