АНУ-ын Колорадо мужийн аврах багийнхан ууланд авирч байгаа болон төөрч будилсан иргэдийг гар утсанд нь танихгүй дугаараас дуудлага ирсэн ч утсаа аваад хариу өгдөг байхыг хүсчээ.
Учир нь саяхан нэгэн тоогүй явдал болсон байна. Элберт ууланд аравдугаар сарын 18-ны өдрийн өглөө 09:00 цагт авирсан уулчин орой 20:00 цаг гэхэд буцаж ирээгүй байна. Тиймээс аврагчид түүнийг эрж хайх ажилдаа гарч, гар утасруу нь удаа дараа залгаж холбогдохыг оролдсон боловч утсаа огт аваагүй ажээ.
Аврах багийнхан шөнөжин эрэл хайгуул хийсэн бөгөөд маргааш өглөө нь 09:30 минутын үед авирагч эргэн ирсэн гэдгээ мэдэгдсэн байна. Уулчин өөрийг нь аврах багийнхан хайж байгаа гэдгийг мэдээгүй байна.
Хамгийн гол нь ууланд авирагч гар утсанд нь удаа дараа ирсэн дуудлагыг аваагүй шалтгаан нь танихгүй дугаар байсан гэж тайлбарлажээ. Тиймээс авирагчдыг ямар ч тохиолдолд гар утасныхаа дуудлагыг танихгүй дугаар байсан ч авч аюулгүй гэдгээ баталгаажуулж, аврах багийн ажилд түвэг учруулахгүй байхыг уриалсан байна. Уулчин харанхуй болоход замаа алдаж будилсан боловч эргэн олсон гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эго гэж.