СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-27

Энэ жил мах экспортлохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон барааны үнийг тогтворжуулахад хэрэглэх бодлогын талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэжээ. 

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн ургац сайн байгаа. Одоогийн байдлаар ургац хураалт 80 гаруй хувьтай явж байна. нийт 480 орчим мянган тонн үр тариа хурааж авсан. . Иймд 100-150 мянган тоннтой тэнцэх шаардлага хангасан улаан буудайг буюу илүү гарсан нөөцийг Засгийн газар эх үүсвэр гарган худалдан авч, газар тариалангийн үйлдвэрүүдийг дэмжих шийдвэр гаргалаа.

Ургамлын тос дэлхийн зах зээлд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 60 орчим хувийн өсөлттэй явж байна. ХХААХҮЯ дараагийн Засгийн газрын дараагийн хуралдаанаар дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Бүх төрлийн будааг импортлоход буюу тээвэрлэхэд үүсээд буй асуудлыг урд хөрш болон ГХЯ, ЗТХЯ-тай хамтран шийдвэрлэхээр болсон. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон бий. Хятадын талаас урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сарын 1-нээс 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлтийг өгсөн. Баттай хариу гараагүй байна.

Нарийн ногооны асуудал нь Эрээн хотод гарсан КОВИД-19-той холбоотойгоор үүсэж байгаа. Ийм учраас цаанаас ирэх тээврийг Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.