АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын 15 настай хүүгийн дуудлагаар ирсэн цагдаа нар гэрээс нь есөн настай дүүгийнх нь хорчийж хатсан цогцсыг олжээ. Уг хэрэгт холбогдуулан ээж нь болох 36 настай Глориа Уильямс, түүний найз залуу 32 настай Брайан Кюлтер нарыг баривчлан, яллах дүгнэлт үйлдэх гэж байна.
Глориа Уильямс нь дөрвөн хүүхэдтэй бөгөөд бусад гурван хүүхдэдээ халамж анхаарал тавилгүй орхисон хэмээн эх сурвалж дурджээ. Задлан шинжилгээгээр есөн настай хүүгийн биед олон тооны шарх сорви, хүч хэрэглэсэн ул мөр олдсон байна.
Эмэгтэйн хамгийн том хүү өнгөрсөн долоо хоногийн ням гарагт шерифийн хэлтэс рүү залгаж, есөн настай дүү нь жилийн өмнө нас барсан ба цогцос нь орон сууцанд хадгалагдаж байгаа гэдгийг хэлжээ. 15 настай хүү долоо болон арван настай хоёр дүүгийнхээ хамт амьдардаг бөгөөд эцэг эх нь ойрын хэдэн сар гэртээ ирээгүй гэж мэдүүлсэн байна. Том ах нь дүү нартаа анхаарал халамж тавьдаг ажээ. Тэдний амьдардаг байр цахилгаанаа таслуулсан тул хөрш нь тэдэнд гар утсаа цэнэглэх, хүнс худалдаж авах зэрэгт тусалдаг байжээ.
Мөн хүүхдүүдийн биед бэртэл гэмтэл, хүнс тэжээлийн дутагдалд орсон шинж тэмдэг илэрсэн байна. Хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ. Тэд хамгийн сүүлд 2020 оны тавдугаар сард сургуульд явсан байсныг тогтоожээ. 2020-2021 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцаагүй бөгөөд сургуулийнх нь ажилтнууд гэрт нь очих гэж оролдоод чадаагүй байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Usa zarim bydyyleg myjuud ars ongonii yzeltei, ediin zasag myy, xymyys n bolxi bydyyleg gemt xereg gardag um shig bgaan