АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтоны туслахаар удаан хугацаанд ажилласан Хюма Абедин номоо бичиж, ирэх долоо хоногт хэвлүүлэх гэж байна. Уг номондоо тэрээр Цагаан ордонд байхдаа сенатын гишүүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа бичжээ.
Абедин хатагтай “Олон ертөнц дэх амьдрал” номондоо өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн сенатын гишүүний нам болоод нэрийг нь дурдаагүй байна. Түүний бичсэнээр энэ явдал Хиллари Клинтон тэргүүн хатагтай байх үед болжээ.
Хюма Абедины дүрсэлснээр Вашингтонд хэд хэдэн сенатын гишүүд, тэдний туслахууд оройн зоог барьсан бөгөөд уг зоогонд хатагтай Клинтон ирээгүй байна. Зоогийн дараа бүсгүй сенатын нэгэн гишүүнтэй юм ярилцаж алхсаар гэрийнх нь үүдэнд ирэхэд дотогш орж кофе уухыг урьжээ. Тэд хамт кофе уухаар болоход сенатч бүсгүйн гадуур хувцсыг тайлж, буйдан дээр тухлахыг урин, өөрөө цамцныхаа ханцуйг хойшлуулсан байв.
Кофе болох зуур ярилцаж байсан боловч байдал гэнэт өөрчлөгджээ. Сенатын гишүүн хажуу талд нь сууж мөрөн дээр нь гараа тавьж хүчлэн, уруул дээр нь үнссэн байна. Бүсгүй цочролд орж түүнийг түлхжээ. Сенатч ихэд гайхширсан байдалтайгаар хүлцэл өчсөн байна. Энэ бүх хугацаанд Абединыг буруугаар бодож байснаа хэлжээ. Сенатын гишүүн хэд хоногийн дараа Капитол Хиллд ирж, түүнээс найзууд хэвээрээ юү хэмээн асуужээ.
Абедин түүнтэй нөхөрсөг харилцаатай хэвээр үлдсэн бөгөөд уг явдлыг мартахыг хүсч, удаан хугацаанд тархиндаа булшилжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг л үнссэн юм биш үү, угаасаа кофе ууя гээд дагаад орно гэдэг чинь зөвшөөрсөн л гэсэн үг шүү дээ. Яах гэж орсон юм бэ. Тэгээд л нэг үнсээд л цааш ахиагүй байна, юуны бэлгийн дарамт. Зүгээр л номоо сонирхолтой болгох гэсэн деталь ухаантай юм биз дээ.