СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн иргэд хилийн чанадад чөлөөтэй зорчино

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Австрали улсын иргэдийг хилийн чанадад зөвшөөрөлгүй зорчихыг хориглосон хоригийг ирэх долоо хоногт цуцлахаар болжээ. Ингэснээр, дэлхийн хамгийн хатуу хилийн дүрэм журмуудын нэгийг сүүлийн 19 сарын турш дагаж мөрдсөн австраличууд гадаад руу аялах боломжтой болох юм.

болох гэнэ. Гэхдээ үүнд зөвхөн вакцинд бүрэн хамрагдсан Австралийн иргэд хамрагдах боломжтой бөгөөд гадаадын иргэдэд хамаарах зарим дүрмийг удахгүй зөөлрүүлнэ гэж тус улсын Засгийн газраас тэмдэглэсэн байна.

Австралийн Дотоод хэргийн сайд Карен Эндрюс энэ талаар "Он дуусахаас өмнө вакцинжуулалтад бүрэн хамрагдсан тусгай ур чадварын ажилтнууд болон олон улсын оюутнуудыг хүлээн авахаар ажиллаж байна" хэмээн мэдэгджээ.

Харин Ерөнхий сайд Скотт Моррисон Австрали улс хилээ эргэн нээж магадгүйг онцлон, "Австраличуудад энгийн амьдралыг нь буцааж өгөх цаг болсон" гэж хэлсэн байна.

билээ. Тэгвэл цар тахлын эсрэг вакцинжуулалтын түвшин нэмэгдэхийн хэрээр Австралийн зарим мужид чанга хатуу хязгаарлалтыг цуцлан, хилээ нээж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.