СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-27

БИЧЛЭГ: Ирэх сарын нэгнээс урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн засгийн газрын хуралдааны үеэр иргэдээ гурав дахь тунд хамрагдахыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Коронавирусийн давтан тунд зорилтот бүлгийн 50-иас дээш хувь нь хамрагдсан тохиолдолд өндөржүүлсэн нөхцөл байдал буюу улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж орох хэрэгтэй. Холбогдох албаныхан энд бэлтгэлээ хангах шаардлагатай. Эмч мэргэжилтнүүд маань бүүстер тунд хамрагдахыг ач холбогдлыг иргэддээ ойлгомжтой тайлбарлах нь чухал байна. Давтан тун таны биеийн дархлааг хэрхэн сэргээж байгааг иргэдэд энгийн үгээр тайлбарлах шаардлагатай байна. Давтан тунд хамрагдсанаар коронавирусээр хөнгөн тусаж, амь насанд аюул учрахгүй гэдгийг иргэддээ зөвөөр ойлгуулах нь зүйтэй. Иргэд хөнгөн тусаад эдгэж байгаагаа вакцинтай холбож бодохгүй байх шиг байна. Хөнгөн тусаад эдгэдэг өвчин байсан бол дэлхий нийтээр хоёр жил ийм хүнд байдалд орохгүй байх байсан. Мөн ямар суурь өвчлөлтэй хүмүүст нас баралтын хувийг илүү эзэлж байгааг маш сайн судалж тэр хүмүүсээ хамгаалах тал дээр эрүүл мэндийн салбар анхаарах шаардлагатай.

Арван нэгдүгээр сарын нэгнээс 50 хувийн дүүргэлттэй урлаг, соёл, спортын арга хэмжээг нээнэ. Холбогдох албаныхан энэ талаар анхаарах нь зүйтэй. Бүүстер тундаа иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалах шаардлагатай байна гэжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.111

ta nar bolijvz buhel buten ard irged chini gadaa hviten gazar honoj tor zasagtaa ugee helj taiwan jagsaal hiij ochnoon honoj bhad irgedee sonsohgui baij yu 3p tun we . yuun bagtsiin be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.