Монголын сагсанбөмбөгийн спорт холбоод дундаа "төөрөөд" удаж байгаа. Дэгсдүүлж хэлбэл сагсанбөмбөгийн тамирчдаасаа олон холбоо, ТББ-тай болсон гэхэд хилсдэхгүй. С.Эрдэнэ, С.Тулга тэргүүтэй Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо, Б.Тамир тэргүүтэй Монголын сагсанбөмбөгийн холбоо хэмээн хоёр салбарласнаас энэ бүх эцэс төгсгөлгүй талцал хуваагдал эхэлсэн байдаг.
"Улс төрийн нөлөө орсноос сагсанбөмбөгийн холбоо хоёр толгойтой болоод байгаа" хэмээн тамирчид өөрсдөө ярьдаг нь АН-ын дарга С.Эрдэнэ МҮСБХ-г байгуулсантай холбож тайлбарладаг. Гэтэл арай хийн намжиж байсан гал дээр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбоо хэмээх дахин шинэ "толгой" нэмэгдэж, тос нэмээд байна. Тус холбоог ОУХМ тамирчид болох Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй тамирчид толгойлж байгаа аж.
Монголын сагсанбөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо хоёр ойлголцон 2022 оны 06 сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ баг, 2022 оны 09-р сард болох 19-дэх удаагийн "АЗИЙН НААДАМ"-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ багийг тус тус бүрдүүлэхээр харилцан ойлголцолд хүрч Дээд лигээ хамтран зохион байгуулах болсон байдаг. Гэвч дээр дурдсан Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбооны зүгээс "Биднээс зөвшөөрөл авах ёстой" хэмээснээс дахин мухардалд ороод байна. Тэр ч бүү хэл "Ирээдүй" холбооны зүгээс шинэ лиг зохион байгуулах талаараа ч дурдсан нь монголын сагсанбөмбөгийн талцал хуваагдал, эрх мэдлийн төлөөх тэмцэл цааш үргэлжлэх бололтой.
Эрдэнэ гэдэг бузар орсноос болж лусын хорлолд өртөждээ
Холбоодыг толгойлжбайгаа "сагсан бөмбөгч"-дийг авч хаях хэрэгтэй. Жинхэнэ сагсчдыг тавьсан цагт хөгжинө.